"Аль-Каида" Катарыг шүүмжилж, мусульманчуудыг ДАШТ үзэхгүй байхыг уриалав

img

"Аль-Каида" алан хядах бүлэглэл Катарыг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байгааг шүүмжилж, мусульманчуудыг тэмцээн үзэхгүй байхыг уриалжээ. Энэ талаар NBC мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "Аль-Каида" Катарыг "Арабын хойг дээр ёс суртахуунгүй, садар самуун, ижил хүйстэн, шашингүй үзэлтнүүд болон авлигач хүмүүсийг цуглуулсан" хэмээн шүүмжилж, ДАШТ -2022 нь "муслим орнуудыг эзлэн түрэмгийлж, шахан дарамталж байгаа" үйл явдлаас анхаарал холдуулах гэсэн арга хэмээн мэдэгджээ. Түүнчлэн мусульманчуудыг Катарын тэмцээнийг бойкотлохыг уриалсан байна.

 

Исламын шашинт Катар улсад 11 дүгээр сарын 20-ны өдөр хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Энэ удаагийн ДАШТ нь Ойрх Дорнодод зохион байгуулагдаж байгаа түүнчлэн намар, өвөл дамнан явагдах анхны тэмцээнд тооцогдож байгаа юм.

 

Катарын тухай СОНИРХОЛТОЙ баримтууд: Бензин уснаас хямд, хүн амын 90 хувь нь нийслэлдээ

Катар-2022: Түүхэн дэх хамгийн өндөр зардалтай, дуулиан ихтэй ДАШТ

Катар-2022: ДАШТ-ий сонирхолтой 5 баримт

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ