БНХАУ-ын эрх баригчид COVID-19-ийг эмчлэхэд уламжлалт анагаах ухаан түлхүү ашиглахыг зөвлөв
2023-02-02

Хятадын эрх баригчид эмнэлгийн байгууллагуудад хандан уламжлалт анагаах ухааныг түлхүү ашиглахыг уриалжээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн COVID-19-тэй тэмцэх ажлын хэсэг коронавирусийн халдварт өвчнийг эмчлэхэд Хятадын уламжлалт анагаах ухааныг түлхүү ашиглах зааварчилгааг эмнэлгүүдэд өгсөн байна. Ингэснээр эмнэлгүүд коронавирусийн халдварт өвчнийг эмчлэхэд барууны анагаах ухаан болон уламжлалт анагаах ухааныг хослуулах үүрэг хүлээжээ. 

 

Энэ хүрээнд эмнэлгүүдэд уламжлалтын эмч болон барууны анагаах ухааны чиглэлийн эмч нараас бүрдсэн шинжээчдийн бүлэг байгуулагдах ёстой юм байна. Мөн уламжлалтын эмч нарын тоог нэмж, зохих эм тан худалдан авах ёстой гэсэн шийдвэр гаргажээ.

 

БНХАУ коронавирусийн халдварын цар тахал эхэлснээс хойш л уламжлалт анагаах ухааныг өргөн ашигласаар ирсэн. Коронавирусийн халдварыг эмчлэхэд уламжлалт эм тан ихээр ашигласны дотор "ляньхуа цинвэнь" гэх уламжлалт анагаах ухааны эм бэлдмэл ихээхэн түгэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин