Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан ням гарагт болно
2023-12-14

Монголын үндэсний бөхийн холбооноос арванхоёрдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцуулсан.

 

Хуваарийн дагуу 12 дугаар сарын 17-ны Ням гарагийн 13:00 цагаас "Говь+Ус" Монгол Улсад усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болох аж. 

 

Бөхчүүдийг 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Та энэ сарын барилдааны хуваарийг харахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Shuud.mn
Сонин хачин