Өнөөдөр Moon dance, Star dance хамтлагууд ДАШТ-д хүч үзнэ
2023-12-18

2023 оны латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ 12 дугаар сарын 18-нд Хонгконгд болох товыг зарласан. Энэ жилийн тухайд Монгол Улс эх орноо төлөөлөн "Moon dace" болон "Star dance" бүжгийн хамтлагууд дахин оролцох юм. 

 

Өнгөрсөн жилийн Латин бүжгийн төрөлд манай улсаас эх орноо төлөөлөн "Moon Dance" болон "Star Dance" хамтлагууд оролцож хоёр болон дөрөвдүгээр байрт шалгарч, бахархам амжилт үзүүлж байсан нь саяхан. Энэхүү амжилтаа бататгаж эх орныхоо дахин дэлхийн тавцанд гаргах эсэх нь өнөөдөр шийдэгдэх юм. Мөн Дэлхийн дэд аварга MOON DANCE хамтлагийн тухай баримтуудыг ЭНД дарж сонирхоно уу. 

 

Shuud.mn
Сонин хачин