Солонгосын ТикТок од бэлгийн хүчирхийллийн хэргээр долоон жилийн ял авч болзошгүй
2023-12-26

 

SBS News агентлаг Солонгосын тик ток од Вон Жон буюу "Мама Бой Оx_Zung" бэлгийн хүчирхийллийн хэргээр саяхан баривчлагдсан талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэв. Түүний гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад хангалттай нотлох баримт бүрдүүлж, шүүхэд шилжүүлжээ. 


Тик ток од Вон Жон нэг эрэгтэй, хоёр эмэгтэй найзтайгаа архи уухаар цаг товлон уулзжээ. Тэд согтууруулах ундаа хэрэглэж, хоёр эмэгтэйг ухаангүй болтол нь согтоосон байна. Эмэгтэйчүүдийг найзынхаа гэрт аваачиж, хүчирхийлсэн гэх мэдээлэл байна.


Энэхүү хэргийг 12 дугаар сарын 12-нд хохирогчийн цагдаад өгсөн гомдлын дагуу Вон Жон болон түүний хамсаатнуудыг баривчилж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг эхэлж, анхан шатны шүүх хурал 2024 оны нэгдүгээр сарын 17-нд болохоор товлогджээ. Хэрэв тик ток од гэм буруутай нь нотлогдвол долоон жилийн хорих ял авах юм байна. 

 

 

Вон Жон  2020 онд тик токоо нээж байсан бөгөөд  "Мама" хэмээн уулга алдалтаараа алдартай болсон нэгэн. Түүний хувьд одоогоор TikTok дээр 55.5 сая орчим дагагчтай Солонгосын нөлөөлөгч бүхий залуу юм. Тэрбээр 2023 оны Форбес сэтгүүлийн 30-аас доош насны Ази тивийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад багтаж байжээ. 

Shuud.mn
Сонин хачин
солонгосууд монголын концерт үзээд их доромжилж байгааг хараад шал зэвүү хүрсэн . солонгос гэж хятдууд шдээ хятдуудыг үзэн ядах ёстой монголын дайсан .
2023-12-28
Хүслэн:
Надад бол маш харамсалтай байна би мама залууг хөгжилтэй гоё хүн юм байна гэж бодсон ч үгүй байж
2023-12-28
Хүслэн:
Маш харамсалтай байна
2023-12-28