Трамп: Луйварчин Ерөнхийлөгчтэй үед баяр ч тэмдэглэх аргагүй
2023-12-26

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байденыг байнга шүүмжилж, Байденыг АНУ-ын түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч, авлигад идэгдсэн гэх зэргээр удаа дараа мэдэгдэж байсан. Энэ удаад Трамп Байденаас болж Зул сарын баяр тэмдэглэх аргагүй болсон гэж буруутгажээ. 

 

"Улс төрийн өрсөлдөгчөө торны цаана суулгах хүсэлтэй луйварчин, ажил үүргээ гүйцэтгэж чаддаггүй Ерөнхийлөгчтэй байгаа үед Зул сарын баярыг жинхнээсээ сайхан баярлаж өнгөрүүлэх хэцүү" хэмээн Трамп олон нийтийн сүлжээнд бичсэн байна. Түүнчлэн Трампыг ирэх сонгуульд оролцуулахгүйн тулд Байден хуулийг ашиглаж байгаа хэмээн онцолжээ. 

 

Энд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 11 дүгээр сард болно. Энэ сонгуульд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп болон өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байден нар нэр дэвших эрмэлзэлтэй байгаа бөгөөд аль аль нь нөгөөдөө саад болохын тулд сонгуульд оролцохоос аргагүй болсон гэх утгатай мэдэгдэл удаа дараа хийж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин