Өмнөд Солонгосын сөрөг хүчний дарга И Жэ Мён халдлагад өртжээ
2024-01-02

Өмнөд Солонгосын сөрөг хүчний намын дарга И Жэ Мён өнөө өглөө өмнөд нутгийн Пусан хотод айлчлах үеэрээ халдлагад өртжээ. Ослын газарт анхны тусламж үзүүлсний дараа төлөөлөгч И ухаангүй байдалд орж Пусан хотын үндэсний их сургуулийн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд гэмтлийн эмч нар эмчилгээ хийлгэж байна.

 

59 настай улстөрч Гадёк арал дээрх шинэ нисэх онгоцны буудлын барилгын ажилтай танилцаж, сэтгүүлчдийн асуултад хариулж байх үед үл мэдэгдэх эрэгтэй хутгаар биед нь халдсан байна.

 

Одоогоор хэргийн газраас баривчлагдсан сэжигтнийг цагдаагийн хэлтэст хүргэж, хэн болохыг нь тогтоож шалгаж байгаа аж. 

Shuud.mn
Сонин хачин