One FC: 2024 оны анхны эвентэд З.Шинэчагтага, Б.Энх-Оргил нар тулалдана 
2024-01-04

Тулааны спортын Дэлхийн томоохон холбоодын нэг бол One FC юм. Тус холбооны 2024 оны хамгийн анхны эвент болох "One Fight Night 18" энэ сарын 13-ны үдэш Тайланд Улсын нийслэл Бангкок хотын "Lumpinee Boxing Stadium"-д болно. 


Үүнд тун сонирхолтой таван тулаан болох бөгөөд манай улсаас 61.2кг-ын жинд З.Шинэчагтага БНСУ-ын Квон Вон Илтэй, Б.Энх-Оргил ОХУ-ын тулаанч Артем Белахтай тус тус тулалдах юм.

Shuud.mn
Сонин хачин