Э.Даваахүү Парис-2024 олимпын наадмын эрх авлаа
2024-01-08


Индонезийн нийслэл Жакарт хотод нэгдүгээр сарын 5-18-нд буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 


Тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат (гавьяат дасгалжуулагч), Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ. 


Өнөөдөр тэмцээний гар бууны эрэгтэйчүүдийн ангилалд Э.Даваахүү хүрэл медаль хүртэж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа. Тэрбээр Парисын олимпын эрх авчирсан Монголын буудлага спортын хоёр дахь тамирчин болж байна. Өмнө нь урт бууны төрөлд О.Есүгэн олимпын эрхээ авсан юм.

Shuud.mn
Сонин хачин