Ногоон автобусны хэргийг шалгаж дуусчээ
2024-01-09

 

АТГ-аас ногоон автобусны хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Энэ талаар тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээллээ.

 

Тэрбээр "АТГ-аас “Ногоон автобусны” гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн. Автобусуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг тогтоосон. Нийт 134.5 тэрбум төгрөгийн хохирлоос мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан" гэж мэдээлэв.

 

Энэ хэрэгт 27 хүнийг яллагдагчаар татан шалгажээ. 

Shuud.mn
Сонин хачин