Zagreb Open-2024: МУГТ Э.Бэхбаяр алтан медаль хүртлээ
2024-01-11

Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга МУГТ Э.Бэхбаяр "Zagreb Open 2024" тэмцээнээс алтан медаль хүртлээ.

 

Тэрбээр өчигдөр Пуэрто Рико улсын тамирчин Жозеф Силваг 11:4 оноогоор, Азербайжаны Алиаббас Рзазадэг 5:0 оноогоор хожиж байх үедээ цэвэр дарж финалд шалгарсан.

 

Тэгвэл дөнгөж саяхан алтан медалийн төлөө Украйны Андрей Жэлепийг 9:2 оноогоор буулган авсан юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Баяр хүргэе!
2024-01-12
Зочин:
Яасан сүржин зураг тавиа вэ
2024-01-11