Zagreb Open-2024: МУГТ Д.Отгонжаргал хүрэл медаль хүртлээ 
2024-01-12



Дэлхийн чансааны оноо олгох цувралын "Zagreb Open 2024" тэмцээний 2 дахь өдрийн финалын барилдаанууд манай цагаар өнгөрсөн шөнө явагдаж дууслаа. 


Эмэгтэйчүүдийн 50кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий 2 мөнгө, 1 хүрэл медальт МУГТ Долгоржавын Отгонжаргал Польш улсын тамирчин Агата Марта Валерзакийг оноогоор цэвэр ялж шагналын тавцанд зогсжээ. Ингэснээр манай тамирчин "Zagreb Open" тэмцээнд 2 дахь удаагаа оролцож анх удаагаа медаль хүртэж байгаа юм.


Харин өнөөдөр эмэгтэйчүүдийн 68кг-ын жинд манайхаас барилдах сүүлийн тамирчин буюу ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Дэлгэрмаа зодоглоно.

Shuud.mn
Сонин хачин