Монгол Улс авлигын индексээр таван байр ухарч, ардчилсан бус орнуудын түвшинд хүрчээ
2024-01-30

“Транспаренси Интернэйшнл” байгууллагаас авлигын төсөөллийн индексийг танилцууллаа. Тус байгууллага 2023 онд дэлхий дахин нийтийн албанд авлигатай тэмцэхэд дэвшил гаргаж чадахгүй байгааг онцолж байна. Нийт улс орнуудын 2/3 нь 50-иас доош оноо авч, авлигын индексийн дэлхийн дундаж оноо сүүлийн 12 жилд өөрчлөгдөхгүй, 43 хэвээр байна. Дэлхий нийтэд улс орнуудын шударга ёсны тогтолцоо уналттай байгааг хуулийн засаглалын индекс харуулж байна.

 

 

Авлигажсан оронд эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс шударга ёсоос гажууд байж, ял шийтгэлгүй үлддэг. Харин жирийн иргэд шударга шүүхээр шүүлгэх нь их байдаг.

 

Монгол Улс авлигын индексээр 2022 онд 33 оноогоор 116 дугаар байрт жагсаж байв. Харин 2023 онд 33 оноо хэвээр хадгалагдаж, эрэмбийн хувьд 180 улсаас 121-д жагсаж, 5 байраар ухарсан байна.

 

Ази-Номхон далайн бүс нутгийн 31 орны авлигын дундаж индекс 45 байгаа бөгөөд Монгол Улсын хувьд бүс нутгийн дундажаас доогуур оноотой байна.

 

Дундаас дээгүүр орлоготой, авлигын төсөөллийн индекс нь 33 оноотой 50 орны нэг нь Монгол Улс юм.

 

Ардчилсан улс орнуудын авлигын төсөөллийн дундаж индекс 73 оноо байна. Гажуудсан ардчилалтай улс орнуудын дундаж оноо 48 бол ардчилсан бус улсуудын дундаж оноо 33 байна.

 

Ардчилсан Монгол Улс 33 оноогоор ардчилсан бус орнуудын түвшинд хүрсэн нь анхаарал татах асуудал юм.

 

Транспаренси Интернэйшнл байгууллагаас Монгол Улсад өгсөн дүгнэлт:

 

  1. Төрийн анхан шатны мэдээлэл хомс байна.

  2. Ковидоос хойш иргэдийн мэдэх эрхийг хангахгүй байна.  

  3. Шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангахгүй байгааг дахин анхааруулж байна.

  4. Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх шаардлагатай. Хүний эрхийн мэдрэмж дутагдаж байна.

  5. Авлигын эрсдэлийг бууруулах тогтолцоог сайжруулах шаардлагатай байна.

  6. Төрийн албан хаагчдын зарлагыг мэдүүлэх шаардлагатай болж байна.

  7. Төрийн албан хаагчдын халдашгүй дархан байдлыг оновчтой тодорхойлоогүйгээс болж, шударга ёсны шүүхээс гадуур өнгөрөх байдал давтагдаж байна. 

  8. Шүгэл үлээгч, эрэн сурвалжлах сэтгүүлчдийг хамгаалах эрхзүйн тогтолцоо сул хэвээр байгаа нь хамгийн томс эрсдэл юм.

  9. Олон улсын зээл тусламж, хандивлагчдын мэдээллийг ил тод болгож, олон улсын байгууллага болон иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай.

  10. Төрийн өмчит компанийн шударга бус томилгоонд авлигын гол эх үүсвэр байна.

  11. Төрийн өмчит компаниудын засаглал хангалтгүй

  12. Уул уурхайн салбарын засаглал хүнд байна. 

  13. Бизнесийн орчин тогтвортой биш, дарамт шахалт буурахгүй байна. 

  14. УИХ иргэдийн мэдэх эрхийг хангаагүй, судалгаагүй хууль баталсан нь ардчилсан олон талт байдал, хуулийн засаглалын үнэлгээ унахад хүргэсэн хэмээн дүгнэжээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
мэдэж байгаа_ 2 том ном 2лаа урвагч ичгүүргүй балиар бааснууд
2024-02-05
Ковидын мөнгөний тайлан төрийн нууцад оржээ.:
МАН Монгол улсыг Хятадад нэгтгэх даалгаврыг авч хөлс шан мөнгийг нь урьдчилж аваад идэцгээсэн.Одоо хятадуудад даалгаварыхаа биелэлтийг нэхээд МАН-ын дарга нар шөнө бүтэн нойртой хонохоо болиод байна.
2024-01-31
мэдэж байгаа_ 2 том ном 2лаа урвагч ичгүүргүй балиар бааснууд
Mongol hezeech ardchilsan uls baigaagui, bas hezeech ardchilsan uls bolohgui. Sanasnii garz dund huruu!!!
2024-01-31
jesous:
Google is paying 90 to 100$ per hour! Work for few hours and have longer with friends & family. On tuesday I got a great new Land Rover Range Rover from having earned $10,000 this last four weeks. Its the most-financialy rewarding I've had. It sounds unbelievable but you wont forgive yourself If you don’t :- . CHECK IT:→ →www.cash.salary49.com
2024-01-30
хоосон данх хонгиноно:
данхан толгойтын даналзаад хийрхээд байгаа ажлын үр дүн. амаргүй цаг үеийг амаргүй ерөнхий сайдтай өнгөрөөж байна даа
2024-01-30
бат:
Монгол байхгүй ээ зарагдсаан мөхсөөн ноёд нь юутай хийтэй нь зарцан шүү Хятад удахгүй газар нутнаа авах л үлдсэн Ханбогдыг Нэхийт ноён зарцан Өмнөговь Дорнотийг ноёдууд нь зарцаан ирэх сонгуулиар ар хангай булган гээд хамгын сүүлд хөвсгөлийг зарна
2024-01-30
Европ шиг байж харагдаач. Авилгач, луйварчин хулгайч нар нь улс орныхоо баялгийг цөлмөж, сүүлдээ бүр төрсөн нутаг орныхоо газар шороог хүртэл хэдхэн доллараар худалдчихдаг амьтдаар засаг, захиргаагаа мэдүүлчихээд Украйн шиг л болох байсан даа. Одоо чэнэ аюул арилаагүй. Нэг хэсэгхэн хүн баялгийг насаараа эзэмшдэг хууль байгаа цагт хэзээ ч өөдлөхгүй ээ, ард түмэн. Газрын доорх баялаг нийт ард түмнийх байх ёстой. Гэтэл хэдхэн овсгоотой луйварчин эзэмшчихээд улсад хэдхэн төгрөг татвар гэж өгсөн болоод байхаар улс яах юм бэ? Хуучин капиталист хуулийг хуулбарлачихаар ийм л болдог юм байна...
2024-01-30
Зочин:
Тэр үнэн хэлж байна. Чи жинхэнэ мал.
2024-01-30
Жихнэнэ МАЛ уу даа Коммунизм гэж байхгүй тэр хийсвэр нийгэм чинь нурж унасан өөр сонголт байгаагүй Харин 90 онд чам шиг коммунистуудыг европын орнууд шиг цаазалсан мөн дахин засгийн эрхэнд гаргаагүй бол монгол европ шиг байх байлаа Алдаа нь энэ
2024-01-30
Зочин:
Тэр үнэн хэлж байна. Чи жинхэнэ мал.
зочин:
Зэрлэг монголчуудад зэрлэг Ардчилал, зэрлэг капитализм, зэрлэг зах зээл зохихгүй болохыг сүүлийн 30 жилийн амьдрал яруу тодоор харууллаа. Өөрөөр хэлвэл 1990 онд монголчууд буруу зам сонгож, буруу замаар оржээ. Одоо монголд хотын даргаар хэнийг ч тавиад, ерөнхий сайдаар хэнийг ч тавиад, Ерөнхийлөгчөөр хэнийг ч сонгоод, УИХ-ын 128 гишүүнийг 1000 удаа сонгоод ч монгол хөгжихгүй болох нь нэгэнт тодорхой болжээ. Иймээс монголчууд өөр зам буюу хүмүүнлэг Марксизм, хүмүүнлэг социализм, хүмүүнлэг коммунизмын замыг дахин сонгохоос өөр зам үлдсэнгүй. Хүмүүнлэг Марксизм, хүмүүнлэг социализм, хүмүүнлэг коммунизмаас айгаад, ичээд, зовоод огт хэрэггүй. Учир нь энэ замаар урьд хөрш Хятад улс, хойд хөрш Орос улс гайхалтай амжилттай хөгжиж байгааг бид өдөр бүр харж байна шүү дээ.
2024-01-30
Жихнэнэ МАЛ уу даа Коммунизм гэж байхгүй тэр хийсвэр нийгэм чинь нурж унасан өөр сонголт байгаагүй Харин 90 онд чам шиг коммунистуудыг европын орнууд шиг цаазалсан мөн дахин засгийн эрхэнд гаргаагүй бол монгол европ шиг байх байлаа Алдаа нь энэ