Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 167 иргэнийг эрүүгийн хуулиар шалгана
2024-01-30

 

Улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчил 1156 гарчээ. Үүнээс 675 иргэнд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Тухайн иргэдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 585 хүнийг 400.000 төгрөгөөр торгосон бол 193 хүнийг 7-30 хоногоор баривчилсан байна.  

 

Өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, Зөрчлийн тухай хуулиар эрхээ хасуулсан ч дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 167 иргэний асуудлыг эрүүгийн журмаар шалгуулахаар болжээ. 

 

Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн 77.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
jesous:
Google is paying 90 to 100$ per hour! Work for few hours and have longer with friends & family. On tuesday I got a great new Land Rover Range Rover from having earned $10,000 this last four weeks. Its the most-financialy rewarding I've had. It sounds unbelievable but you wont forgive yourself If you don’t :- . CHECK IT:→ →www.cash.salary49.com
2024-01-30