Их хэмжээгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогоо тайлбарлаж чадаагүй Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар ял сонслоо
2024-02-01

Нийслэлийн прокурорын газраас Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, И.Даваадорж, Б.Отгонжаргал, П.Бадамханд, О.Дагвадорж, Б.Эрдэнэбаяр, Х.Батхишиг, Т.Түвшинбаатар, Г.Гантөмөр, О.Данзанлувсантүдэв нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 1 дүгээр сарын 15-31-ний өдрүүдэд хянан хэлэлцэв.

 

 

Прокуророос шүүгдэгч Т.Аюурсайхан, И.Даваадорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч Б.Отгонжаргал, Б.Ганхуяг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч Б.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгов.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Аюурсайханыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн,

 

шүүгдэгч Т.Түвшинбаатарыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн,

 

шүүгдэгч И.Даваадоржийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн,

 

шүүгдэгч Б.Отгонжаргалыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн,

 

мөн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн,

 

шүүгдэгч Г.Гантөмөрийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн,

 

шүүгдэгч Б.Ганхуягийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон, мөн үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн,

 

шүүгдэгч Х.Батхишигийг өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн,

 

шүүгдэгч Б.Эрдэнэбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн,

 

шүүгдэгч О.Дагвадоржийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн,

 

шүүгдэгч П.Бадамхандыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэргийг үйлдсэн,

 

шүүгдэгч О.Данзанлувсантүдэвийг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож.

 

Шүүгдэгч Т.Аюурсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял,

 

шүүгдэгч И.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял,

 

шүүгдэгч Б.Отгонжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

 

шүүгдэгч Г.Гантөмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.950.000 төгрөгөөр торгох ял,

 

шүүгдэгч Б.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 5 жил 9 сарын хугацаагаар хорих ял,

 

шүүгдэгч Х.Батхишигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14.000.000 төгрөгөөр торгох ял,

 

шүүгдэгч Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.950.000 төгрөгөөр торгох ял,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

 

шүүгдэгч О.Дагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.950.000 төгрөгөөр торгох ял,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

 

шүүгдэгч П.Бадамхандад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн.

 

Шүүгдэгч О.Данзанлувсантүдэв, Т.Түвшинбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Гэмт хэргээс улмаас олсон хөрөнгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2024-02-04
ushaservicesonline:
LOAN SERVICE OFFER, APPLY NOW AND GET APPROVED WITHOUT STRESS OR DELAY. Hello,Do you need a loan from The most trusted and reliable company in the world? if yes then contact us now for we offer loan to all categories of seekers be it companies or for staff usage.We offer loan at 2% interest rate,Contact us via Whatsapp +918794792073 ushaservicesonline@gmail.com LOAN SEEKERS APPLICATION FORM ****************************** 1) Full Name: 2) Gender: 3) Loan Amount Needed: 4) Loan Duration: 5) Country: 6) Home Address: 7) Mobile Number: 8) Fax Number: 9) Occupation: 10) Monthly Income: 11) Salary Date: 12) Purpose of loan: 13) Where did you get our loan advertisement: ushaservicesonline@gmail.com
2024-02-02
jesous:
. Google is paying 90 to 100$ per hour! Work for few hours and have longer with friends & family. On tuesday I got a great new Land Rover Range Rover from having earned $10,000 this last four weeks. Its the most-financialy rewarding I've had. It sounds unbelievable but you wont forgive yourself If you don’t :- . CHECK IT:→ →www.cash.salary49.com
2024-02-01
найруулагч Сүх Ү Күн:
Ганхуяг жинхэнэ хулгайч нарыг илчилнэ гэж сүрдүүлээд өөртөө бага ял авчихлаа..
2024-02-01
МАН гарууд ёстой ард түмнийг доромжилж байна аа Хэдэн их наядаар хулгай хийж хувааж идээд хэргээ даасан нэгэндээ 3 жилийн ял нэртэй амралтанд амраагаад хэргийг хаана Харин Ардын хүүхэд хоол авах гээд машины толь хулгай хийгээд 2-8 жилийн хорих ял авс байна Шударга ёс хаа байна ХҮРЭЛХҮҮРЭЭ
2024-02-01
За ингээд Шоу дуусж бнаа:
МАН ы сонгуулийн шоу нүүрсний хэрэг ингээд Нус наагаад Дуусахнээ.МАНы сайд дарга нар аймаар баяжсан.Улс бөөн өрөнд орсон.Цахилгаан станц байхгүй унаагүй,түлшгүй,Бөөн хорт утаанд үхээд иргэд ядуу,МАН мөнгө тараагаастай.Мөнгө тараанаа гэхээр их мөнгө хураажээ.100000 төгрөгөөр хуураад Засгийн эрхийг залилж авах гд хуурамчаар Авилгатай тэмцэнээ,цаг нь болохоор зарланаа хэлнээ гд бгаа.Одоо зарлаачээ,Хуурамч үнээр хүмүүсийг айлгадаг хошин шогоо боль Их доромжилж Бахаа хангалаа.Худал ярихаа боль.Хэт басамжилж бгаа
2024-02-01
МАНыран маш их баяжсан:
МАН сайд дарга нар,ИХГ бүгд маш их баяжсан шүү.2016 онд улсын төсөв 6 их наяд байсан Одоо 20 их наяд Хийсэн бүтээсэн зшй юу ч байхшүй бүх Мөнгө Сайд Дарга нар идэж хулгайлж баяжсан.Маш их мөнгө хулгайлсан,8 жил МАН ЦС бариагүй ,бөөн өр,тоггүй,түлшгүй,автобусгүй Улсыннөөц өвс тэжээл,түлш байхшүй самарч хөясан шүү .Одоо гэнэт хулгайтай тэмцэнээ л гд сонгуулийн шоу хийгээд залилан хийж бгаа.Бузар гэмт хэрэгээ 30 жил ,бүлэглэл АН гд бусдад бүх буруугаа чихээд хуурах гд л...
2024-02-01
Sharon Luis:
My name is Sharon Luis From Nottingham, United Kingdom I am a Professor and I work at the department of Biosciences I want to let y'all know about a genuine and legit crypto assets recovery company. Crypto Assets is a decentralized asset that is not regulated by any government or financial institution. Therefore, once lost, it is challenging to retrieve it without expert assistance. Coin Recovery Specialists has a team of experts who are skilled in tracing and recovering lost cryptos, making it easier for individuals and businesses to recover their lost assets. Mailbox: { CoinRecoverySpecialists@Gmail.Com }
2024-02-01
Энэ оронд амьдрах итгэл үнэмшил утга учир байхгүйн байна.
2024-02-01
Энэ оронд амьдрах итгэл үнэмшил утга учир байхгүйн байна.
2024-02-01
Иргэн:
Хэдэн зуун тэрбумаар нь идчихээд 3-хан жил. Гэхдээ 1 жил болгоод өршөөлөөр гаргана. Монголд авилга хулгай хөгжихийг хуулиараа ингэж л дэмжиж хөөрөгдөж байна. даа. Шүүгч нарыг нь сайн шалгаарай даа. Хэдэн тэрбумаар нь хахуульдсан байх боломжтой шүү.
2024-02-01
Чааваас:
Нөгөө хэдэн ихаядын нүүрсний хэргийг шийдчих нь энэ тэгээд..!!!
2024-02-01