Эмэгтэйчүүдийг дээрэмдсэн хэргийг шалгаж байна
2024-02-02

Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн оройн цагаар Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Бусдад дээрэмдүүлсэн” гэх хоёр дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

 

 

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулж 18-20 насны эрэгтэй “М” болон “Э” нар Баянзүрх дүүрэгт 19 настай, Сүхбаатар дүүрэгт 14 настай эмэгтэйн “I phone” загварын гар утаснуудыг дээрэмдсэн үйлдлийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Иймд иргэд Та бүхэн шөнө оройн цагаар иргэдийн хөл хөдөлгөөн багатай болон харанхуй, гэрэлтүүлэггүй газраар ганцаараа зорчихоос зайлсхийх, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлэх, танихгүй хүнд яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд гар утас болон эд зүйлээ ашиглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин
jesous:
On tuesday I got a great new Land Rover Range Rover from having earned $10,000 this last four weeks. Its the most-financialy rewarding I've had. It sounds unbelievable but you wont forgive yourself If you don’t :- . CHECK IT:→ →www.cash.salary49.com
2024-02-03
irgen:
hulgain huulia changatgaachee amid yavah batalgaagyi aidas tygshyyrtei oroi salhind garch ch bolohgyi hereg yy.
2024-02-02