Х.Лхагвасүрэн дарга ямар хүмүүст урамшуулал нэрээр 205 сая төгрөг олгосон бэ
2024-03-12

Төрийн байгууллагууд төсвийн мөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаарх мэдээллээ нийтэд ил тод нээлттэй, ойлгомжтойгоор ШИЛЭН ДАНСАНДАА мэдээлэх ёстой. 

 

 

Гэвч төрийн байгууллагууд зарим мэдээллээ ойлгомжгүй байдлаар ШИЛЭН ДАНСАНДАА мэдээлж байна. Тухайлбал, Х.Лхагвасүрэн даргатай Хил хамгаалах ерөнхий газар таван хүн рүү буцалтгүй тусламж нэрээр мөнгө шилжүүлжээ. Энэ талаар тус газар Шилэн дансны Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын хэсэгт нэг удаагийн тусламж нэрээр дөрвөн хүн рүү 50 сая төгрөг, нэг хүн рүү ТАВАН сая төгрөг шилжүүлсэн байна. Ямар учраас ямар хүмүүст энэ мөнгийг олгож байгаа нь тодорхойгүй. Шилэн дансны хуулийн дагуу энэ мэдээллүүд бүгд тодорхой байх ёстой ч Хил хамгаалах ерөнхий газар хавсралт мэдээллээ оруулаагүй байна. 

 

Сонирхуулахад, Хил хамгаалах газар төсвийн жилийн эхэнд буюу өнгөрсөн нэгдүгээр сард 13 тэрбум төгрөгийн санхүүжилтыг төсвөөс авсан байна. Үүнээс 40 гаруй сая төгрөгийн хэрхэн захиран зарцуулан талаараа Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын хэсэгт мэдээлжээ. 

 

Мөн өнгөрсөн хоёрдугаар сард 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан байна. Үүнээс 1.2 тэрбум төгрөгийн зарлага гаргасан байгаагаас хамгийн өндөр дүнтэй Бодь-Электроникс ХХК руу 408 сая төгрөг, ХИЛИЙН 0119-Р АНГИ ТӨААТҮГ руу 360 сая төгрөгийг шилжүүлжээ. Үүний дараа урамшуулал нэрээр олгогдсон 205 сая төгрөгийн асуудал анхаарал татаж байна. ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн чухам ямар хүмүүст 205 сая төгрөгийг олгов???

Shuud.mn
Сонин хачин
heden zuun sayaar l yrih yumaa suuldee humuus bur dujurch bh shg arail davartsan uu
2024-03-13
Zochin:
ymar aimaar shunaltai tsarai ve magadgyi
2024-03-13
МОНГОЛ:
ЭНЭ ТӨРД АЖИЛЛАСАН НЭР ЗҮҮЖ ЦАЛИН АВААД БАС ДЭЭР НЬ ДАРГА НЭРТЭНДЭЭ ДОЛИГНОЖ НЭМЭГДЭЛ УРАМШУУЛАЛ ГЭХ ХАХУУЛЬ НЭМЖ АВДАГ ТОГТОЛЦООГ БҮРЭН ХАЛАХ ШААРДЛАГАТАЙ, ДЭЭР НЬ ТӨРД АЖИИЛАДАГ НЭРТЭЙ ХҮМҮҮСИЙН ОРОН ТООГ ХАГАСЫГ НЬ ХАСАЖ БҮТЭЭМЖИЙГ НЬ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА АА
2024-03-13
энэ нэг ...нүүрэн дээр нь тамхиа унтраадаг... гээд коммент бичдэг сэтгэл мэдрэлийн гаж донтонг яах вэ
2024-03-12
yahavdee unuu l minjiin hangaid yvdag heddee uguu l bizdee , uur yundaa uguh bilee
2024-03-12
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-03-12
Монгол төрийн ажил урамшууллаар явдаг нь нууц биш..
2024-03-12