Замын-Үүд-Эрээн авто замын боомтыг 24 цагаар ажиллаж эхэллээ
2024-04-01

Өнөөдрөөс Замын-Үүд-Эрээн авто замын боомтыг 24 цагийн горимд шилжүүллээ. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Замын-Үүд-Эрээн авто замын боомтыг 24 цагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ. 

 

 

Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр ачаа барааны эргэлт сайжирч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байхад чухал нөлөө үзүүлнэ.  Мөн оргил ачааллын үед том оврын автомашины дараалал багасаж, тээвэрчдийн цагийг хэмнэх, буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж зэрэг олон зардал буурах ач холбогдолтой. 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
зөвхөн том тэрэг биздээ, мэдээлэлээ зөв оруулах уу
2024-04-01