Сүүлийн 25 жил болоогүй хүчтэй газар хөдлөлт Тайваньд боллоо
2024-04-03

Тайванийн зүүн эргийн бүсэд өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 7:58 цагт 7.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө.  Газар хөдлөлтийн голомт цэг Тайванийн Хуалень хотоос өмнө зүгт 18 км зайд байсан бөгөөд  5.0 -5.6 орчим магнитудын хүчтэй чичэрхийллүүд үргэлжилсээр байна хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Чичирхийллийн улмаас тус хотод хэд хэдэн барилгад гэмтэл үүссэн бөгөөд одоогоор гэмтэж бэртсэн хүний тоо гараагүй байна. Чип үйлдвэрлэгч TSMC компани үйлдвэрийн зарим ажилтнуудаа нүүлгэн шилжүүлсэн гэв.

 

 

Тайванийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт дэлхийн гадаргаас 33 км гүнд байсан. Нийслэл Тайпэй хотод нэг минут гаруй хугацаанд чичиргээ мэдрэгдсэн ба  мэдээллийн сувгуудаар барилга чичирч буй дүрс бичлэгийг харуулжээ. 

Энэ удаагийн газар хөдлөлт нь 25 жилийн өмнө 2000 гаруй хүний аминд хүрч байсан "921" газар хөдлөлтөөс хойших хамгийн хүчтэй нь болохыг Тайванийн цаг уурын төв мэдээлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин