Зарим шүүхийн Тамгын газрын даргыг шилжүүлэн томиллоо
2024-04-04

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр  болж, анхан шатны шүүхийн шүүгчийн 10 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэлээ.

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1, Булган, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх тус бүр 1 шүүгчийн, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд тус бүр 1 шүүгчийн, нийт 10 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах юм.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  шүүгч сэлгэн ажиллуулах захиалгын дагуу 3 шүүгчээс сэлгэн ажиллах хүсэлт ирүүлснийг хэлэлцээд дэмжсэнгүй. "Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, Захиргааны ерөнхий хуульд “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасны дагуу олон нийтээс санал авахаар шийдвэрлэв.

 

Зарим шүүхийн Тамгын газрын даргын томилгоог хийлээ. Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан нь төрийн албанд 33 жил ажиллаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсний дагуу төрийн албанаас чөлөөлөв. Баянгол, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Болорыг Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргаар,  Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга С.Нэргүйг Баянгол, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргаар тус тус шилжүүлэн томиллоо.

       

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Мэдээллийн технологийн газрын дарга Э.Амарсанааг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Б.Өлзийг Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар тус тус шилжүүлэн томилов. Б.Өлзийг шилжүүлэн томилсонтой холбогдуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Н.Энхцэцэгийг тус шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Shuud.mn
Сонин хачин
Edwin Hiking:
Hello everyone. My name is Edwin Hiking. I want to publicly thank GEO COORDINATES HACKER for retrieving my stolen bitcoins. I never believed in bitcoin recovery because I was made to understand that it is not possible. I fell victim to an internet investment fraud. I am lucky today to have recovered my bitcoins, I had put in $784,000 worth of bitcoins. I found myself in a state of despair after falling victim. A friend of mine told me about GEO COORDINATES HACKER. Their expert team specializes in recovering lost assets from scammers, and within just 72 hours, they were able to successfully retrieve my funds. My trust in GEO COORDINATES HACKER and humanity has been restored by their professionalism, knowledge, and capacity to retrieve my money. They are unquestionably a reliable option for getting misplaced bitcoin back. I am pleased because of how fast they acted in recovering my stolen bitcoins. They are really so professional and reliable, when it comes to bitcoins recovery, quick contact GEO COORDINATES HACKER contact COORDINATES HACKER. Email; geovcoordinateshacker@proton.me Email; geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-04-05