Чуулган: Асгат болон Салхитын мөнгөний ордыг улсад шилжүүлж авсан
2024-04-04

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүдтэй холбоотой асуудлаар гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Асгат болон Салхитын мөнгөний ордыг хэрхэн яасан талаар мэдээлэл өгөв.

 

 

Тэрбээр "Асгатын мөнгийн ордыг ч улсад шилжүүлж авсан, Салхитын мөнгөний ордыг ч улсад шилжүүлж авсан. Хувийн өмчийг шууд авчихсан асуудал биш. Баялгийн хулгай гурван хэлбэрээр явагдаж байна. Салхитын мөнгөний орд дээр хэлэхэд, төрийн өмчийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг хууль бусаар лицензийг нь авч, цааш дамлан худалдаж, Кримналистикийн төвийнхөнд авлига өгч, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн. Хууль хяналтын байгууллагад мөн авлига өгч, засч залруулсан. АМНАТ -ийг маш бага хэмжээгээр төлдөг. Геологийн төв лаборатори зэрэг газарт мөнгөний орцыг багаар үнэлүүлдэг, байгаль орчны нөхөн сэргээлт хийгдээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 5-6 заалтыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хуулийн хүрээнд авагдсан арга хэмжээ юм.

 

Хууль хяналтын байгууллагынханд удаа дараагийн авлига өгсөн нь Авлигатай тэмцэх газрын шалгалтаар нотлогдож 1 сая гаруй ам.доллар хураагдсан.  Ордыг зөв ашиглах асуудал дээр энэ жишээг авч, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх нь чухал шүү" гэжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Edwin Hiking:
Hello everyone. My name is Edwin Hiking. I want to publicly thank GEO COORDINATES HACKER for retrieving my stolen bitcoins. I never believed in bitcoin recovery because I was made to understand that it is not possible. I fell victim to an internet investment fraud. I am lucky today to have recovered my bitcoins, I had put in $784,000 worth of bitcoins. I found myself in a state of despair after falling victim. A friend of mine told me about GEO COORDINATES HACKER. Their expert team specializes in recovering lost assets from scammers, and within just 72 hours, they were able to successfully retrieve my funds. My trust in GEO COORDINATES HACKER and humanity has been restored by their professionalism, knowledge, and capacity to retrieve my money. They are unquestionably a reliable option for getting misplaced bitcoin back. I am pleased because of how fast they acted in recovering my stolen bitcoins. They are really so professional and reliable, when it comes to bitcoins recovery, quick contact GEO COORDINATES HACKER contact COORDINATES HACKER. Email; geovcoordinateshacker@proton.me Email; geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-04-05
irgen:
tegeed ene ih bayalagtai iim tsuuhun hyntei uls hugjduggyi yaduursaa hedhen darga nar hagartalaa bayajsaar baigaag irged ba delhii dayar harj baigaa shvv huulia changalj.shvvhiin baiguullagiig bvgdiig soli ta nariin gar hulnvvd
2024-04-05
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-05
зочин:
Ашигт малтмалын бүх ордуудыг 100 хувь төрд (улсад) шилжүүлж аваагүй нөхцөлд, ашигт малтмалын бүх ордуудыг хувийн компани, гадаадын компани, хувь хүнд эзэмшүүлж ашиглуулахыг хориглоогүй цагт монголын уул уурхайг дагасан бузар булай, авилгал, хээл хахуул, олигархжилт, баян хоосны ялгаа, эх орноосоо урвах урвалт гарсаар л байх болно гэдгийг 1000 хувь баталгаатай хэлье.
2024-04-05