Аллага болгоныг өндрөөс унасан болгоод хэргийг хаах вий дээ гэв
2024-04-08

Иргэн Г.Ганжаргалын амь насыг хохироосон гэмт хэргийг яаралтай шийдвэрлүүлэх талаар төр, засагт хандаж байгаа талаар хэвлэлийн бага хурлыг ар гэрийнхэн нь хийлээ.

 

 

Талийгаачийн эхнэр "Энэ харамсалтай хэргийг яагаад өндрөөс унагасан болгож хаах гээд байгаа юм бэ. Өндрөөс унасан хэргүүд маш их гардаг. Ямар нэг ашиг сонирхол ороход хэрэг илэрдэггүй. Бид арга мухардаж байна. Аллага болгоныг өндрөөс унасан болгоод хаах вий. Үнэн мөнөөр нь шийдээд өгөөчээ гэж аргаа барж байна. Илэрхий ийм олон баримт байхад илэрхий боосон хөшсөн чирсэн баримт байхад өндрөөс унасан болгож хаах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гавлын яс нь заадсаараа хоёр хуваагдсан. Толгой байхгүй, духны яс нь битүү зулгарсан. Олон зулгаралт үүссэн. Зулай хэлбэр дээр нь том хэмжээний шарх байгаа. Хэргийн газарт нь том төмөр байгаа юм. Анхнаасаа тэр төмөр хэргийн газарт байсан юм билээ. Цус байна уу гэдгийг илрүүлдэг шинжлээд өгөөч энэ асуудлыг мухарлаад өгөөч гэж гуйсан. 

 

Шүүх шинжилгээний төв дотор олон шинжээч шүгэл үлээж байгаа шүү. Маш олон ноцтой баримтуудыг мэдэж байгаа юм билээ. Энэ төмөр дээр аль хэдийн шинжилгээ хийгдэж, цус илэрсэн гэдгийг мэдэж авсан. Мөн ар гэрийнхэнд нь мэдэгдэхгүй талийгаачийн цогцсыг гаргаж ирээд ёс бусаар шинжилгээ хийчихсэн байгаа юм билээ. Хумснуудыг нь авахдаа зүүн гарын долоовор хурууны хумс байхгүй. Хумс тус бүрээс нь холимог буюу 2-3 хүний эрэгтэй ДНК илэрсэн. Энэ бол ноцтой хөдлөшгүй баримт. Яагаад амь нас алдсан хүний хумснаас 2-3 хүний ДНК илрээд байгаа юмбэ. Тиймээс тухайн үед хамт байсан хүмүүсийг нь сэжигтнээр татаад шалгаад өгөөчээ. Энэ хүмүүсээс шинжилгээ хийгээд өгөөч. Үүнийг хийж чадахгүй биш шинжээчид чадна шүү. Миний хардаад сэрдээд байгаа зүйлийг шалгаад мухарлаад өгөөрөй. Би Даваа гэдэг хурандааг сэжиглэж байна. Энэ хүн бидний ярьж байгаа зүйлийг маш сайн мэдэж байгаа шүү. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдээд өгөөч. Хэрэв мэдсээр байж үгсэн хуйвалдаж нууж хааж байгаа бол бид нар хугацаа хүлээхгүй. 

 

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа, ХЗДХ-ийн сайдад өргөдөл гаргасан. Яаралтай шийдээд өгөөч. Энэ асуудлыг шийдэхгүй бол би өнөөдрөөс эхэлж сууна хийнэ. Олон нийтэд бас хандаж байна" гэлээ. 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
угаасаа аллага болгоныг амиа хорлосон гэж хаадаг юм шдээ монголын цагдаад монгол хүн байхгүй болоод удаж байгаа голдуу хятад хүмүүс монгол хэл сураад иргэншил авчихсан ажилладаг болсон .
2024-04-09
чи алуурчин уу
2024-04-09
Za odoo taivshirj uz
2024-04-08
чи алуурчин уу
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-08