Чулуут голд осолдож амиа алджээ
2024-04-08

Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн "Хүрмийн-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 47 км-т/ 2 хүн мотоциклтойгоор “Чулуут” голоор гарч байгаад 1 хүн нь голын усанд осолдсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан.

 

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 47 км замыг туулан дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 00:40 цагт очиход иргэн  Э/52 настай, эрэгтэй/ голын усаар мотоциклоо түрж гарч байгаад осолдсон байсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдмал тул тандалт хийж 01:30 цагт зогсоосон.

 

Дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 09:10 цагт тус багийн "Хавчигийн-Ам" гэдэг газар /анх осолдсон газраас зүүн зүгт 2 км/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-08