Төрийн ордон эзгүй
2024-04-09

Эрх баригч МАН-ын бүлэг өчигдөр хуралдаагүй, хуралдах учиртай байсан ажлын хэсэг болон байнгын хорооны хуралдаанууд ирц хүрээгүйн улмаас хойшилсон. Учир нь УИХ-дахь МАН-ын бүлгийн гишүүд сонгууль угтаж тойргоо тойглохоор явжээ. УИХ-ын гишүүд ажилдаа ирээгүйн улмаас төрийн ордон эзгүйрч,  байнгын хороод ажлын хэсгийн хуралдаанууд хойшлон парламентын үйл ажиллагаа саатахад хүрлээ.

 

УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг бол хууль санаачлан өргөн барих, батлах юм. Гэтэл үндсэн ажлаа хийхээсээ илүү сонгуулийн ажилдаа эрх баригчид хэт төвлөрөн ажиллаж байна. Учир нь тойрог томорсон нь УИХ-ын гишүүдийг орон нутаг руу гүйдэлтэй болголоо. Өмнө нь зөвхөн өөрийн тойргоо усалж байсан тэд бүсчилсэн тойрогт шилжиснээр бүсэд орсон аймгуудын иргэдэд өөрсдийгөө таниулах хүндхэн үүрэг даалгаврыг авсан. Тасралтгүй 8 жилийн турш төрийн эрх барьсан МАН-ын тухайд энэ удаагийн сонгуульд асуудал ярих эрх байхгүй болсон. 

 

Тиймээс тэд  зудад нэрвэгдсэн малчдад тусламж хандив өгөх нэрийдлээр бөөн бөөнөөрөө том тойрогтоо очихоос өөр гарцгүй. Харин тэднийг орон нутагт сонгуульдаа бэлдэж явах хойгуур парламентын хэвийн үйл ажиллагаанд доголдол үүсээд байгааг анзаарах сөхөө ч алга. УИХ-ын хаврын чуулганаар батлах нэн шаардлагатай хуулийн төслүүд хүлээгдсээр байна. Үүнд  хөрөнгө оруулалтын хуулиас газартай холбоотой зүйл заалтыг хасах, баялагийн сангийн тухай хуулийн төсөл, УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөл зэрэг чухал хуулиуд хүлээгдсээр байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
Andy Larry:
БИ ХЭРХЭН алдагдсан биткойноо сэргээдэг вэ. Интернетэд байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе. Алдагдсан эсвэл хулгайлагдсан ETH, Bitcoin эсвэл бусад криптовалютыг буцааж авахад танд тусламж хэрэгтэй байна уу? GEO COORDINATES HACKER тэдний криптовалютыг сэргээхэд хэрхэн тусалсан талаар олон хүн бичсэн. Тэдний онцгой ур чадвар, оюун ухаан нь тэднийг салбарын шилдэг кибер хакеруудын нэг болгодог. Тэд криптовалют болон биткойныг сэргээх чиглэлээр мэргэшсэнээрээ олон тооны хүмүүст алдагдсан хөрөнгөө сэргээхэд тусалсан. Би тэдний үйлчилгээний талаар хүн бүрт мэдэгдэнэ гэж амласан. Би криптовалютын платформд 180,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн. Би янз бүрийн вэб хуудсуудаар зочилж, GEO COORDINATES HACKER-ийн талаар маш олон тойм, гэрчлэл уншсан. Би тэднийг туршиж үзэхээр шийдсэн бөгөөд энэ нь миний хийж байсан хамгийн сайн сонголт байсан. Тэгээд ажил 72 цагийн дотор хийгдсэн. Зөв багаа бүрдүүлж чадсандаа би үнэхээр азтай санагдаж байна, эс бөгөөс надад юу тохиолдохыг би мэдэхгүй. Та мөн тэдний тусламжтайгаар тэдэнтэй холбогдох боломжтой Имэйл; geovcoordinateshacker@proton.me Имэйл; geovcoordinateshacker@gmail.com вэбсайт; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Би тэднийг жинхэнэ хакер гэж зөвлөж байна.
2024-04-10
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-10
8 jil uls erdooch hogjsongui iim ergyynyyd yaj tord er ni suudgiin
2024-04-09
jarmaa:
ali ch nam adil guideliin chutguruud bolj bn , hovdiin Alshaagaas ehlee buur zahalj zavhanaas eleed , nuguu muhuldusiin darga n altaigaas ehleed guitsgeej l bn , anduu shaagaad hil davaad yvchihgui bol ireh bizdee .
2024-04-09