Ш.Ганбаяр:Сэлбэ голын үерийн даланд 20 тэрбум төгрөг зарцуулахыг эсэргүүцнэ
2024-04-09

“Сэлбэ” хотхоны оршин суугчдаас үерийн далангийн төсөвт өртөг болох 20 тэрбум төгрөгийг эсэргүүцэн мэдээлэл хийлээ. 

"Сэлбэ-200" СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга Ш.Ганбаяр “Манай хотхон 460 орчим суугчтай. Өнгөрсёөн жил 7000 гаруй иргэн хохирол амссан байна гэдэг. Өнөөдрийн хэлэх гээд байгаа санаа бол далан барина, зураг төсөл нь явж гэж худлаа хэлсээр өнөөдрийг хүрсэн. Бид бүр аргаа барж Сэлбэ голын урсцыг сайжруулаад өгөөчээ гэж байгаа юм. 

 

 

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү өглөө мэдээлэл хийгээд бид голыг нь тохижуулж өгөх гэж байхад энэ оршин суугчид эсэргүүцлээ гэх зүйл ярьж байна. Нэг ч хүн эсэрүүцээгүй. Бидэнд ямар ч мэдээлэл алга.  Жишээ болгоё, хотын захиргаанд бид нэг бичиг өглөө. Гэтэл дотроо 20 нэгж, алба дамждаг. Тэгж байтал нөгөө бичиг нь хотоос дүүрэг рүү явчихдаг. Цаг хугацааг өнгөрөөгөөд л байна. Нэг хүний шүүгээнд байж байгаад хороонд очно. Тэндээс “Судалж байгаа” гэдэг хариу ирдэг. Ингээд сүүлд нь зохих хариуг өгсөн гэдэг. Үнэндээ бидэнд албан ёсоор ямар нэг ч хариу ирээгүй. Нэг ч хариу аваагүй шүү. 

 

Тийм учраас бид өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна. Бид далан барих ажлаа дараа нь тавтай, тухтай хий. Эхлээд голын урсцыг сайжруулаад оршин суугчид биднийг айх аюулгүй болгоод өгөөч гэж л хүсэж байгаа юм.

 

Бид нарын шаардаж байгаа зүйл бол “S Outlet” барилгыг хурдан буулга. Одоо буулгаагүй барилгыг хэзээ буулгах вэ? Тэр барилгыг буулгачихвал Сэлбэ голын урсцыг өргөн болгоод, түвшинг нь доош ухах ёстой. Энэ мэт ажлаа хийхгүй байж далан барина гээд байх юм. Өнөөдрийг хүртэл нураагаагүй байгаа нь үнэн шүү. 

 

Онцгой байдлын газраас хувингаа, усны гутлаа, элс, хайргаа бэлд, машинаа гараашаас гарга гэж оршин суугчдад анхааруулахыг СӨХ-д мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл, энэ зун дахиад үер болно, элс, шуудайгаа бэлдээрэй гэж байна шүү дээ. Сэлбэ хотхон 460 орчим өрх, 2000 гаруй оршин суугчтай. Өнгөрсөн жилийн үерт 7000 орчим оршин суугч нэрвэгдэж, хохирол амссан. Аж ахуйн нэгж ийн хувьд олон.

 

Дахиад хэлье, далан тавина гэж хэдэн жил, төсөв батална, мөнгө байхгүй гэж бас хэдэн жил ярьсан. Ингэсээр өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийгээгүй. Тиймээс бид эхлээд Сэлбэ голын урсцыг сайжруулаад өгөөч гэж хүсэж байгаа юм. Даланг мянга янзлаад “S Outlet”-ийг нураахгүй бол нэмэргүй шүү дээ. Нурааж байгаа гэж ярьж буй ч байсаар л байна. Нураах үйл ажиллагаа явагдаад байгаа юм биш. Урьдчилан сэргийлэх юмаа ерөөсөө хийхгүй байна” гэв.  

Shuud.mn
Сонин хачин
Далан биш. Түшиц хана. Малаа. Бариулахгүй тэгээд дахиад үерт автах гээд байгаа юмуу
2024-04-16
Монгол улсын иргэн:
ҮНЭХЭЭР ИДЭЖ, УУЖ ЦАДДАГГҮЙ БЭРДҮҮД ЮМАА. ЮУ ХИЙЖ ТЭР 20 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛАХ ГЭСЭН ЮМ БОЛОО. ШИНЭЭР ГОЛ НЭМЖ САЛААЛАХ ЮМУУ. ЭСЭРГҮҮЦЭХ НЬ ЗӨВ ШҮҮ ДЭЭ. БҮХ МОДЫГ НЬ ОГТОЛЖ ХАЯЧИХААД ОДОО ЮУ ХУЦААД БАЙНАА. СЭЛБЭ ГОЛЫГ СЭРГЭЭХЭД 2 ТЭРБУМ Ч ИХДЭНЭ. ЭРҮҮЛ УРААНТАЙ ХҮН БҮР ЭНЭ ХУЛГАЙЧУУДЫН САНААГ МЭДЭЖ БАЙГАА. НААД ХОГЫГ НЬ ЦЭВЭРЛЭЭД, ХЭДЭН БУРГАС СУУЛГААД ӨГӨХӨД Л СЭГРЭНЭ ШҮҮ ДЭЭ. ҮХСЭН ХАТСАНЫ ЧИНЬ 20 ТЭРБУМ. СУУДЛААСАХ БУУХААСАА ӨМНӨ ИДЭХ ГЭСЭН САНАА Л БАЙНА ШҮҮ ДЭЭ. САЙН ЭСЭРГҮҮЦЭЭРЭЭ ЗАЛУУЧУУДАА. НААД ХУЛГАЙЧУУДДАА ИДЭХ БОЛОМЖ БҮҮ ОЛГО. БАЛИАР МУУСАЙН ШУНАЛТАНГУУД. ХЯТАДААС ДОР САНААТАЙ ӨГӨР ЦАРАЙЛСАН ХУЛГАЙЧУУД БҮГДЭЭРЭЭ ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ. ЭД НАРААС САЛЖ МОНГОЛЧУУД САНАА АМАР АМЬДРАХ ЮМ САН.
2024-04-16
Зочин:
Чи юу хуцаад байгаа гөлөг вэ далан барихгүй өшөө яаж наад усыг чинь голдиролоор нь явуулдаг юм гол усны урсацыг хүн захирч хийдэг юм уу дураараа янхан бэ ер нь новширсон алвилага шигэсэн байрилага барьчаад түүнд нь орсон нь хохь чинь байгаль хариугаа өшөө ч авна.
2024-04-10
Andy Larry:
БИ ХЭРХЭН алдагдсан биткойноо сэргээдэг вэ. Интернетэд байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе. Алдагдсан эсвэл хулгайлагдсан ETH, Bitcoin эсвэл бусад криптовалютыг буцааж авахад танд тусламж хэрэгтэй байна уу? GEO COORDINATES HACKER тэдний криптовалютыг сэргээхэд хэрхэн тусалсан талаар олон хүн бичсэн. Тэдний онцгой ур чадвар, оюун ухаан нь тэднийг салбарын шилдэг кибер хакеруудын нэг болгодог. Тэд криптовалют болон биткойныг сэргээх чиглэлээр мэргэшсэнээрээ олон тооны хүмүүст алдагдсан хөрөнгөө сэргээхэд тусалсан. Би тэдний үйлчилгээний талаар хүн бүрт мэдэгдэнэ гэж амласан. Би криптовалютын платформд 180,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн. Би янз бүрийн вэб хуудсуудаар зочилж, GEO COORDINATES HACKER-ийн талаар маш олон тойм, гэрчлэл уншсан. Би тэднийг туршиж үзэхээр шийдсэн бөгөөд энэ нь миний хийж байсан хамгийн сайн сонголт байсан. Тэгээд ажил 72 цагийн дотор хийгдсэн. Зөв багаа бүрдүүлж чадсандаа би үнэхээр азтай санагдаж байна, эс бөгөөс надад юу тохиолдохыг би мэдэхгүй. Та мөн тэдний тусламжтайгаар тэдэнтэй холбогдох боломжтой Имэйл; geovcoordinateshacker@proton.me Имэйл; geovcoordinateshacker@gmail.com вэбсайт; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Би тэднийг жинхэнэ хакер гэж зөвлөж байна.
2024-04-10
ЭНЭ МАН гарууд үасаглаж байгаа цагт хэзээ ч ямарч ажил явахгүй шүү
2024-04-10
irgen:
tend barilga barij undur yneer damlaj irgeded zarsan kampanudaas naad zasvariin munguu garguul yun terbum bidnii tatvaraas gargahgyi shvvavilga ugsun avsan barilga barisan xvn hariutsah estoi
2024-04-09
tselee:
orshin suugchiin hohi duudaad yahavdee , hotiin unener Turhuu gej mungud nudee uhsan luivarch shuu , ter niigemd tustai ajil hiihguiee !
2024-04-09
Zochin:
Яг үнэндээ инженер хүний нүдээр биш жирийн иргэний нүдээр харахад S outlet бол тийм их нөлөөлөөгүй юм бна лээ шүү, нарны замын урд байгаа том хорооллууд жинхэнээсээ алсуур байгаа цүлхэгэр тойрог хэлбэрийг нь өнцөг үүсгэсэн нь юм бна лээ ш дээ
2024-04-09
iim l orkuud daa , khamgaalalt khiigeed ugnu gekheer eserguutseed , khiikhgui bolokhoor khiisengui geed , golyn goldirolyg ukhna gej baidaggui yum , ursatsyg ni saijruuul genee , baigalynkhaa jamaar l ursana , khunii tuluu amidarsan orkuud
2024-04-09
болд:
тийн шүү дээ хохь чинь
2024-04-09
Хэний өмнөөс амьдараад байнаа!!!??? Новшнууд чинь
2024-04-09
Хохь чинь. Хэн тэнд байр ав гэсэн юм бэ?! Нямбаатар ав гээ юу?! Байр авсан компанитайгаа заргалд.
2024-04-09
болд:
тийн шүү дээ хохь чинь