Өнөөдөр нийслэлд 15-17 хэм дулаан байна
2024-04-10

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна.

 

 

2024 оны 04-р сарын 09-ний 20 цагаас 04-р сарын 10-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр -8…-13 градус, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0…+5 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6…+11 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг +17…+22 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -1…-3 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин
Andy Larry:
HOW I RECOVER MY LOST BITCOIN. Good day everyone on the internet. Do you require assistance getting back your lost or stolen ETH, Bitcoin, or other cryptocurrency? Many people have written about how GEO COORDINATES HACKER helped them recover their cryptocurrency. Their exceptional skills and intelligence make them one of the best cyber hackers in the industry. With their expertise in cryptocurrency and Bitcoin recovery, they have assisted numerous individuals in recovering their lost funds. I promised to inform everyone about their service. I invested $180,000 into a cryptocurrency platform. I visited different web pages and read a lot of reviews and testimonies about GEO COORDINATES HACKER. I willingly decided to give them a try and it was the best choice I've ever made. And the job was done within 72hours. I feel so fortunate to have been able to get the right team otherwise I have no idea what could’ve become of me. You can also get in touch with them through their Email; geovcoordinateshacker@proton.me Email; geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack I recommend them as a genuine hacker.
2024-04-10