Хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил эхэллээ
2024-04-10

2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү, НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр нараар ахлуулсан таван Ажлын хэсгийг байгуулаад буй.

 

 

Ийнхүү Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалангаар ахлуулсан гуравдугаар Ажлын хэсэг өнөөдөр өөрсдийн хариуцсан трасст хээрийн судалгааг эхлүүллээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооноос Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөө дагуух нэг талдаа 24.1 км нийт 48.2 км трасст хээрийн судалгаа хийнэ.

 

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ж.Энхжаргалан “Өнөөдрөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөө дагуух хээрийн судалгааг нийслэлийн харьяа 10 гаруй мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүнтэй хамтран хийж эхэллээ. Тус судалгаагаар эдэлбэр газраасаа хэтрүүлэн барьсан хашаа хайс, барилгын өргөтгөл, авто зам болон явган хүний замын эвдрэл гэмтэл, суурьшлын бүсэд байрлах шатахуун түгээх станц, гудамж талбайд үүссэн хур хог хаягдал, хоёрдогч түүхий эд, төмөр цуглуулах цэг гэхчлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлж буй бүхий л төрлийн объектын мэдээллийг дэлгэрэнгүй гаргана. Хээрийн судалгаа дууссаны дараа холбогдох иргэн, хуулийн этгээдэд хугацаатай мэдэгдэх хуудас, зөвлөмж хүргүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээ авна” хэмээв.

 

 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэн “Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооноос эхэлж буй хээрийн судалгаанд манай байгууллага газрын зөрчил арилгуулах чиглэлээр ажиллаж байгаа. Эдэлбэр газраасаа хэтрүүлэн газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1-2 хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлж, заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөлт хийнэ. Ийнхүү албадан газар чөлөөлөлтөд гаргасан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Манай байгууллага 200 гаруй албан хаагчтай тул нийслэлийн нутаг дэвсгэрт бүрэн хүрч ажиллаж чаддаггүй. Тиймээс иргэд газартай холбоотой зөрчил, мэдээллийг Засгийн газрын 11-11 төв болон нийслэлийн зөрчил мэдээлэл хүлээн авах 310005 утсаар өгч, гомдол гаргах боломжтой. Бид гомдол мэдээллийн дагуу шаардлагатай шалгалтыг хийж, зөрчлийг арилгуулна” гэлээ.

 

 

Тус таван Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн газар, хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, хаягийн байгууламж, гэрэлтүүлгийн шон, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангуулах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчид саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй юм. Шаардлагатай тохиолдолд хууль, журам, стандарт зөрчсөн иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгах хүртэл арга хэмжээ авна. Ийнхүү Улаанбаатар хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил өнөөдрөөс эхэлж, иргэд чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэхээр зорьж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Bjorn Landberg:
How Do I Recover lost Bitcoins and Secure your My Wallet/ Hire Maye Musk Cyber Crypto Recovery Hacker Email: Recoverywizardmayemusk@cyberservices.com I am Bjorn Landberg from Germany. I'm a Singer, Actor, Dubbing Artist . I lost €500,000 to a Crypto wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker MAYE MUSK RECOVERY HACKER team, who were able to recover 95% of my money. As a personal testimony, I am delighted to notify you that there is a 100% positive chance of restoring your funds to your wallet. They are the best, and I know many people in this situation who have also lost BTC, USDT, ETH, and TETHER. So I'm putting this out here to everyone who needs their services. Website; https://recoverywizardmaye.wixsite.com/my-site-1 Email: Recoverywizardmayemusk@cyberservices.com
2024-04-11
Bjorn Landberg:
How Do I Recover lost Bitcoins and Secure your My Wallet/ Hire Maye Musk Cyber Crypto Recovery Hacker Email: Recoverywizardmayemusk@cyberservices.com I am Bjorn Landberg from Germany. I'm a Singer, Actor, Dubbing Artist . I lost €500,000 to a Crypto wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker MAYE MUSK RECOVERY HACKER team, who were able to recover 95% of my money. As a personal testimony, I am delighted to notify you that there is a 100% positive chance of restoring your funds to your wallet. They are the best, and I know many people in this situation who have also lost BTC, USDT, ETH, and TETHER. So I'm putting this out here to everyone who needs their services. Website; https://recoverywizardmaye.wixsite.com/my-site-1 Email: Recoverywizardmayemusk@cyberservices.com
2024-04-11
Andy Larry:
HOW I RECOVER MY LOST BITCOIN. Good day everyone on the internet. Do you require assistance getting back your lost or stolen ETH, Bitcoin, or other cryptocurrency? Many people have written about how GEO COORDINATES HACKER helped them recover their cryptocurrency. Their exceptional skills and intelligence make them one of the best cyber hackers in the industry. With their expertise in cryptocurrency and Bitcoin recovery, they have assisted numerous individuals in recovering their lost funds. I promised to inform everyone about their service. I invested $180,000 into a cryptocurrency platform. I visited different web pages and read a lot of reviews and testimonies about GEO COORDINATES HACKER. I willingly decided to give them a try and it was the best choice I've ever made. And the job was done within 72hours. I feel so fortunate to have been able to get the right team otherwise I have no idea what could’ve become of me. You can also get in touch with them through their Email; geovcoordinateshacker@proton.me Email; geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack I recommend them as a genuine hacker.
2024-04-10
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-10
22-товчоо руу оронгуут арзайж сэрзийсэн төмрийн хог авах цэг байдгийг зайлуул
2024-04-10