Өсвөр насны охидууд нийлж нэгнийгээ зоджээ
2024-04-11

Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн Угсармалын байрны урд сааданд хэсэг бүлэг хүүхдүүд нэг охиныг зодоод дээрэлхээд байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэн.

 

 

Мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид очиж шалган 15 настай эмэгтэй хүүхдийг 15-17 насны 3 эмэгтэй хүүхэд нийлж, зодож байсныг таслан зогсоож, хүүхдүүдийг ар гэрт хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг хийж байна.

 

Иргэд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтыг дээшлүүлж, хүүхдээ хэнтэй нийлж, нөхөрлөж байгаа талаар мэдээлэлтэй байх, болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-11
Судлаач иргэн:
Бүгд адил ижил гэж болохгүй гэж үнэн байгаа биз...эцэг эх нь буруу хүмүүжилтэй болхоор тэр.. хөдөөнөө малаа маллаад байх юмыг хотод авчраад зовоогоод...малын дэлэн шувтрах ёстой
2024-04-11