Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд 80 гаруй эмэгтэй амиа алддаг
2024-04-11

Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг шүүх хурлыг тус улсын иргэд төдийгүй дэлхий нийтээр анхааралтай ажиглаж байна.

 

 

Гэр бүлийн хүчирхийллийг төдийлөн нийгмийн сэдэв болгоод байдаггүй Төв Азийн энэ улсад Бишимбаевын өдүүлсэн жигшүүрт хэрэг олон нийтийг энэ төрлийн хэрэгт Эрүүгийн хуулиар ял оноох ёстой гэсэн байр суурин дээр нэгтгээд байгаа юм.  Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд 80 гаруй эмэгтэй амиа алддаг гэж албан ёсоор бүртгэгддэг ч НҮБ энэ тоог 400-д хүрч магадгүй гэж тооцоолжээ.

 

Хэргийн тухайд гэвэл Казахстаны зарим хэвлэлийн мэдээлж буйгаар Бишимбаевыг эхнэр Салтанат Нукеновагийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэн хоёр сар баривчилсан байна. Тодруулбал, ОРДА агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 9-нд Астана хотын нэгэн рестораны VIP өрөөнд нөхөр нь эхнэрээ зодож амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев гэр бүлийн маргааны үеэр 31 настай эхнэрээ маш хэрцгийгээр зодож хөнөөсөн болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. Амь хохирогч толгойдоо маш хүнд гэмтэл авсан төдийгүй, нүүр нь хүн танихгүй аргагүй болтлоо зодуулсан нөхцөл байдалтай олдсон байна. Тухайн үед эмнэлгийн тусламж цаг алдалгүй дуудсан бол амь хохирогчийг аврах боломж байсан ч түүний нөхөр болох Куандык Бишимбаев рестораны VIP өрөөнд хэнийг ч оруулаагүй улмаар хэргийн газрын бүх хяналтын камерын бичлэгийг устгаж, эхнэрийнхээ утсыг нуун дарагдуулсан байжээ. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
өөртөө хайргүй хүнтэй суух дэмий дэмий
2024-04-19
лалын орнууд угаас ийм
2024-04-19
Бабаа:
Галтар Монгол хажууд н диваажин юм бн)
2024-04-17
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-15
азидаал хамгийн сайхан хүүхнүүдтэй байж алдаг мэдрэл юмнууд байдаг юм байна
2024-04-12
LOST CRYPTO RECOVERY SPECIALIST...:
A great lost investment recovery company must have a great team, it's only when a recovery expert serves her clients with truthfulness and reliability that it may produce great results. This has been an awesome journey for me, I have been investing in a crypto investment scheme that I did not know about. I was promised I was going to make a lot of profits. It turned out that they were speaking the other way around, they meant I was going to lose more. I did all I was asked, registered, and deposited. At first, I was intrigued by the profit I was earning, it made me deposit more, hoping within 3 months of investing, I would be raking in millions of US Dollars worth of Cryptos. I was extremely heartbroken when I realized I was depositing money to scammers all this while. On several occasions, I asked this investment to even return 50% of all I had sent them but they always end up manipulating me to send more money and I always do. Realizing these jerks only wanted to ruin my financial life, I decided to opt out and report them to the securities. During my report, I was introduced to CYBERGENIEHACKPRO on Telegram by one of the FBI guys. At first, I doubted, but at a point, I decided to give them a trial because it was coming from a reliable source. From the start of the recovery process till it was successfully finalized, I am incredibly impressed with what CYBERGENIE'S team did ensuring all my stolen investment was recouped along with my profits, it is shocking, right? CYBERGENIE did that. W W W . C Y B E R G E N I E H A C K P R O . C O M W / A : + 1 2 5 2 5 1 2 0 3 9 1.
2024-04-12
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-11
ЗОЧИН:
КАЗАКСТАНЫ АСУУДАЛ МОНГОЛД ЧИРЖ ИРЭХЭЭ БОЛЬ! Д.СУМЬЯАБАЗАР АВГАЙ МИЧИДМААГАА АЛАХААС НААГУУР ТАМЛАСААР ИРСНИЙГ НИЙТЭД ДЭЛГЭ !!! ДҮҮ АСА
2024-04-11