Нүүрсийг гангаар сольё
2024-04-12

Азийн хөгжлийн банк “Азийн хөгжлийн төлөв” тайлангаа танилцуулав. Тэд Монгол Улсын эдийн засаг энэ жил 4.1 хувиар өснө хэмээн тооцоолжээ. 2023 онд долоон хувийн тогтвортой өсөлт үзүүлсэн. Тиймээс ирэх 2025 онд зургаан хувьд хүрэх төлөв ажиглагдаж байгааг тус банкны тайланд дурджээ.

 

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН СОРИЛТ

 

 

Энэ жилийн эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбар эерэг нөлөө үзүүлэх хэдий ч зудын нөхцөл байдал сөрөг нөлөө үзүүлснээр 4.1 хувь болно хэмээн үзэж буй аж. Түүнчлэн инфляц энэ онд долоо, ирэх жил 6.8 хувьтай байх төлөвтэй ч эдийн засгийн эрчимтэй өсөлт, хөдөө аж ахуйн салбарын сорилтоос үүдэн инфляц өндөр хэвээр байна хэмээн тус тайланд тооцоолжээ.

 

Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбар тэр дунд ашигт малтмалын олборлолт голлох нөлөө үзүүлдэг. Экспорт нэмэгдсэнээр төлбөрийн урсгал тэнцэл болон төсвийн тэнцэл ашигтай гарч, макро эдийн засгийн орчин сайжирсан. Улмаар гадаад валютын улсын нөөц нэмэгдэж, инфляц болон улсын өр буурч ирснийг АХБ-ны ахлах эдийн засагч Эдуард Фабер онцоллоо.Тодруулбал, уул уурхайн үйл ажиллагаа өргөжсөн нь үйлчилгээний салбарт дам нөлөөлж өнгөрсөн онд ДНБ эрс нэмэгдсэн байна. Мөн цэвэр экспортын хэмжээ болон хувийн хэрэглээ өссөн нь эдийн засаг өсөх гол хөшүүрэг болсон хэмээн тэрээр хэлсэн юм.

 

Тэгвэл Монгол Улсын эдийн засаг 2024, 2025 онд өсөхөд уул уурхайн салбарын олборлолт, үйлдвэрлэл голлон нөлөөлсөн хэвээр байх нь. Тэр дундаа Оюутолгойн уурхай зэсийн баяжмалын үйлдэрлэлээ нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа нь гол түлхэц үзүүлнэ хэмээн төсөөлсөн байна.

 

 

Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд тохиогоогүй хатуу өвөл, зудын гамшиг нүүрлэснээс шалтгаалж хөдөө аж ахуйн салбар агших төлөвтэй байгааг мөн тус тайланд тусгажээ. Гэхдээ 2025 онд хөдөө аж ахуйн салбар сэргэж, уул уурхай болон үйлчилгээний салбар өссөнөөр ДНБ-ий өсөлт хурдасч зургаан хувьд хүрнэ гэж таамагласан байна.

 

“Зудын гамшгийг уур амьсгалын хөрөнгө оруулалтаар нөхөх боломж” “Монголын эдийн засаг 2023 онд маш сайн гүйцэтгэлтэй байсан. Энэ байдал ирэх онуудад хадгалагдаж, үргэлжилнэ гэж бид таамаглаж байна. Хэдийгээр эдийн засаг өсөх төлөвтэй байгаа ч эрсдэл байгаа” хэмээн Монгол Улс дахь АХБ-ны суурин төлөөлөгч Шэннон Коулин хэллээ.

 

Энэ сарын эхний байдлаар зургаан сая гаруй толгой мал хорогдсон, цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байгааг харахад хөдөө аж ахуйн салбарт томоохон хохирол авчирч буй зудын гамшиг энэ оны эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөр байна. Энэ нь Монгол Улс уур амьсгалын чиглэлээр авсан амлалтуудаа биелүүлж, эрсдэлд тэсвэртэй байдлаа сайжруулахад уур амьсгалын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг сануулж байна хэмээн АХБ-ныхан үзэж буй. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татахын тулд институцийн чадавхийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах шаардлагатай" гэж байлаа.

 

ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХ ГЭНГИЙН ЭКСПОРТ

 

Монгол Улсын өнгөрсөн жилийн эдийн засгийн өсөлтөд нүүрсний экспорт голлох нөлөө үзүүлсэн. Энэ онд төлөвлөсөн хэмжээнээс давсан байдлаар экспорт хийх таамаглалыг дэвшүүлсэн байна. Хүлэмжийн хийн ялгарал багатай технологи, нарны панел, цахилгаан автомашин зэрэг салбарт тус улс хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа. Эдгээр салбарт гангийн хэрэглээ өндөр байна. тэгэхээр Монгол Улс гангийн экспортоо нэмэгдүүлэх боломжтой хэмээн АХБ-ны ахлах эдийн засагч Эдуард Фабер хэлсэн юм.

 

Төсөөллийг бууруулж болзошгүй эрсдлүүд нь хөдөө аж ахуйн салбарт сөргөөр нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгаль цаг уурын гамшиг, БНХАУ-ын нүүрсний импортын эрэлт саарах, экспортын гол нэрийн түүхий эдийн үнэ буурах зэрэг болно. Гэвч эдийн засгийн төлөвт олон эрсдэл байгаа тул бодлого боловсруулагчид сонор сэрэмжтэй байх нь зүйтэй. Эдгээр эрсдэлд нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, АНУ-ын мөнгөний бодлогын тодорхойгүй байдал, цаг агаарын эрс тэс үзэгдэл, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн цаашдын уналт зэрэг багтаж буй.

 

Ази, Номхон далайн бүс нутагт дотоод эрэлт нэмэгдэх, хагас дамжуулагчийн экспорт сайжрах, аялал жуулчлал сэргэх нөлөөгөөр эдийн засгийн өсөлт эрсдэлд тэсвэртэй байх хүлээлттэй байгаагаас бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засаг энэ онд дунджаар 4.9 хувиар өсөх төлөвтэй байна хэмээн тус тайланд тэмдэглэсэн байв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 73 (7317)

 

Shuud.mn
Сонин хачин
Sunyoung Dzung:
A great lost investment recovery company must have a great team, it's only when a recovery expert serves her clients with truthfulness and reliability that it may produce great results. This has been an awesome journey for me, I have been investing in a crypto investment scheme that I did not know about. I was promised I was going to make a lot of profits. It turned out that they were speaking the other way around, they meant I was going to lose more. I did all I was asked, registered, and deposited. At first, I was intrigued by the profit I was earning, it made me deposit more, hoping within 3 months of investing, I would be raking in millions of US Dollars worth of Cryptos. I was extremely heartbroken when I realized I was depositing money to scammers all this while. On several occasions, I asked this investment to even return 50% of all I had sent them but they always end up manipulating me to send more money and I always do. Realizing these jerks only wanted to ruin my financial life, I decided to opt out and report them to the securities. During my report, I was introduced to CYBERGENIEHACKPRO on Telegram by one of the FBI guys. At first, I doubted, but at a point, I decided to give them a trial because it was coming from a reliable source. From the start of the recovery process till it was successfully finalized, I am incredibly impressed with what CYBERGENIE'S team did ensuring all my stolen investment was recouped along with my profits, it is shocking, right? CYBERGENIE did that. W W W . C Y B E R G E N I E H A C K P R O . C O M W / A : + 1 2 5 2 5 1 2 0 3 9 1.
2024-04-14
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-12