Хууль бусаар мод бэлтгэх, ховор ан амьтад агнах гэмт хэрэг их гарч байна гэв
2024-04-16

Экологийн цагдаагийн албанаас шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. 

Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Өсөхбаяр "Энэ оны эхний байдлаар 600 гаруй гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Өмнөх онтой харьцуулахад тодорхой хувиар өссөн. Хэргийн илрүүлэлтийн хувьд 44 хувьтай. Нийслэлийн хэмжээнд 20 хэрэг, орон нутгийн хэмжээнд 180 гаруй хэрэг бүртгэгдсэн. 

 

 

Гэмт хэргийн төрлөөр авч үзвэл хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг эзэлж байна. Хууль бусаар ашигт малтмал олборлох, ан агнах гэх мэт хэргүүд бүртгэгдэж байна. Хэргийн шийдвэрлэлтийн тухайд 171 хэргийг шийдсэн. Хохирол нөхөн төлүүлэлтийн хувьд гэвэл 488,3 сая төгрөгийн хохирол учирснаас 257,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна. Мөн 300 гаруй сая төгрөгийн техник хэрэгсэл битүүмжилсэн. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг гэхээр хууль бусаар мод бэлтгэх ажлыг таслан зогсоохоор хяналт шалгалтыг аймгуудад хийсэн.

 

Булган Говь-Алтай, Сэлэнгэ зэрэг аймгуудад хууль бусаар ашигт малтмал олборлож алт болон хууль бусаар бэлтгэсэн жоншийг хураан авч битүүмжилсэн. Мөн ой модонд нуусан техникийг илрүүлж, орон нутгуудад хүлээлгэн өгсөн. 

 

Хууль бусаар ан ангнах гэмт хэрэг байна. Монгол орны хэмжээнд нэн ховор амьтан болсон цоохор ирвэсийг агнасан гурав, хүрэн баавгай агнасан, зөвшөөрөлгүй загас барьсан, тарвага агнасан гэх мэт хэргүүд бүртгэгдсэн. Экологийн цагдаагийн албанаас хохирол нөхөн төлүүлэх, нөхөн сэргээлт хийлгэх ажлыг эрчимтэй хийлгэж байгаа. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-04-16