12 настай охины амийг хөнөөсөн Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноолоо
2024-04-16

Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь санаатай хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.  

 

Шүүх бүрэлдэхүүн уг хэргийг таван цаг хэлэлцэж, дөнгөж сая шийдвэрээ гаргасан байна. Анхан шатны шүүхээс Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноожээ. Тэрбээр дараа дараагийн шатны шүүхэд хандах эрхтэй. Гэхдээ хүн амины хэрэг онц ноцтой аргаар амийг нь хохироосон бол бүх насаар хоригдох эсвэл 25 жилийн хорих ял оноох хуулийн заалттай билээ.

 

Яллагдагч Г.Гантулга нь такси үйлчилгээ эрхэлдэг хэмээн худал хэлж, охиныг хууран мэхлэх замаар сургуульд нь хүргэж өгнө гэж авч яваад улмаар хээр аваачиж Мандах сумын нутаг дэвсгэрт хүчирхийлж, амийг нь хохироогоод хэргээ нуун дарагдуулахаар цогцсыг нь шороонд булсан байдаг юм. 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-16
Эргүү Өнөрөө:
Алах үйл явдлыг түргэсгэхэд Үнэрээ балай авгай мөн ч нөлөөлсөн дөө.
2024-04-16