Төвсийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2012-02-14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Улсын төсөвт 2012 оны нэгдүгээр сарын гүйцэтгэлээр татварын орлого 109.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 1.6 дахин нэмэгдсэн байна. Хүлээгдэж байгаа үзүүлэлтээр 115.4 тэрбум төгрөг НӨАТ-аас орж ирэхээр байгаа аж. Иймд гурван талт хэлэлцээрийн дагуу төсвийн байгууллагын ажилчдын цалин болон тэтгэврийн нэмэгдлийг хоёр, тавдугаар сарын 1-нээс хоёр үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн тохиролцоог биелүүлэх боломжтой гэж Засгийн газраас үзсэн байна. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин