Могойн голын асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүллээ
2012-02-28

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт байрлах Могойн голын нүүрсний уурхайн  ашиглалтын талбай үндсэндээ дуусч нүүрс олборлох газаргүй болсон учир компанийн удирдлага эзэмшлийн газрыг нь бусдад хууль зөрчин давхардуулан олгосон асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн нь гишүүн Ц.Сэдванчигийг ерөнхий сайдад асуулт тавихад хүргэжээ. Могойн голын нүүрсний уурхайн газрыг Хургатай хайрхан ХХК-д давхардуулан олгож улмаар Австралийн “Aspire Mining” компанид дамжин худалдагдаж гадаадын бирж дээр их хэмжээний хөрөнгө босгож нүүрсийг гадагш зөөх бэлтгэл ажлыг хангажээ. Энэ нь Могойн голын нүүрсний уурхайгаас нүүрс авч баруун аймгуудыг эрчим хүчээр хангах Завхан аймгийн Тэлмэн суманд баригдах цахилгаан станцын ирээдүй, Тэлмэн-Могойн голын цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих ажлыг үр дүнгүй болгож төрийн бодлогод саад болж магадгүй байна гэж УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг үзэж байна. Ц.Сэдванчиг гишүүн асуултаа дараахь долоон асуудлаар дэлгэрэнгүй хариулт авахыг хүссэн байна. 1. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн Могойн гол нүүрсний ордын нөөцийг нарийвчлан тогтоож,  стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах эсэх тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлж байхыг Засгийн газарт даалгасан. Энэ асуудлын шийдвэрлэлтийн явц байдлын талаар; 2. Могойн голын нүүрсний уурхайг түшиглэсэн цахилгаан станц баригдах нь  улсын хэмжээнд төдийгүй бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх ач холбогдолтой. Гэтэл үүнийг мэдсээр байж энэ уурхайн талбайг тойруулан Хургатай хайрхан гэх ХХК –д 9350 га газрыг  давхардуулан олгосон нь ямар учиртай болох, талбайн хилийн маргаан байсан эсэх,  хэрэв байсан бол хэрхэн шийдвэрлэсэн; 3. ашигт малтмалын ордын нэрийг өөрчлөх асуудлыг ямар хууль тогтоомжийн хүрээнд хаана шийдвэрлэдэг, түүнд тавих бүртгэл,  хяналт байдаг эсэх; 4. Хургатай хайрхан гэх ХХК хэдэн лицензи эзэмшдэг, хэдэн оноос хайгуулын үйл ажиллагаагаа явуулсан,  өнгөрсөн жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт, ажиллагсадын тоо, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлтэй холбоотой ямар гэрээ, хэлцэл байдаг, өнгөрсөн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалт, өргөтгөл, шинэтгэлийн талаар хийгдэж байгаа ажил; 5. Ашигт малтмалын газраас өгсөн мэдээллээр Хургатай хайрхан ХХК нь Овоотын ордын лицензи эзэмшдэг. Гэтэл Австралийн Aspire Mining гэдэг компани энэ ордоор хувьцаа гаргаж,  хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгож эхэлсэн байна. Өнөөдөр Овоотын ордын лицензийн албан ёсны эзэмшигч нь хэн болох;  6. Могойн голын нүүрсний уурхайн ашиглалтын талбайн өнөөгийн нөхцөл байдал, түүнийг нэмэгдүүлэх талаар хийгдсэн судалгаа,  тооцоо байгаа эсэх, ямар арга замаар хэрхэн шийдвэрлэх гэж байгаа талаар;  7. Хөдөө орон нутгийн эрчим хүчний шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн хийх талаар төрөөс тодорхой  төлөвлөсөн ажлуудын хэрэгжилтийн байдал зэрэг юм. С.Жигүүр  
Shuud.mn
Сонин хачин
Шадар сайд М.Энхболд нараар толгойлуулсан хотын дарга нар байлцаж байгаад ХХААЯ-ны урьдах БЗД-ийн Цэргийн 44-р байрны оршин суугчдыг хуурч байрыг нь нураагаад 2 жил боллоо. Оршин суугчид нь одоо гудманд гараад байна. Нийслэлийн удирдлага ялангуяа хотын дарга Мөнхбаяр энэ тал дээр туйлын хүнд суртал гаргаж байна. 200 гаруй оршин суугчид биднийг амьдрах байргүй болгож хүний эрхийн наад захын хэм хэмжээг хөсөр хаясан МАН-аас дэвшсэн Нийслэлийн удирдлагын эсрэг Сүхбаатарын талбай дахь тэмцэлтэй нэгдэхээс өөр аргагүй боллоо
2012-02-29