“Sweetymotion” хамтлаг тоглолтоо хийнэ
2012-03-01

“Sweetymotion” хамтлагийн 15 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ хүрээнд олон ажил төлөвлөгдөж байгаа гэнэ. Үүний эхлэл нь энэ сарын 8-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд 19.00 цагаас болох “Unplugged featuring male stars” тоглолт аж. Тоглолтод Харангын Лхагва, Дашдондог, Инээмсэглэлийн Ганхуяг, Төмөрбаатар, Жавхлантөгс, морин хуурч Шинэцог нар урилгаар оролцох юм байна. Энэ үеэр хамтлагийн продюсер Чинбат мэндчилгээ дэвшүүлэх бөгөөд тоглолтын туршид дүүрэн сюрприз байх гэнэ. Тоглолтонд 100 хувь амьдаар дуулна. Мөн энэ өдөр 18.00 цагаас улаан хивсний ёслол эхлэх ба фенүүдээ халуун виногоор дайлна гэнэ. Тоглолтын тасалбарын үнэ 30.000-70.000 төгрөг ба тасалбарыг Hi-Fi-н бүх салбар болон 1109-р үнэгүй хүргэж байгаа юм байна. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин
gd:
Hugshin ch gesen bolj l bna. Togloltoo hiigeed l .Getel manai zalyy hamtlagyyd baihgui l bna shdee.
2012-03-02