Эдин Жеко төрсөн өдрөөрөө хожлоор бэлэг барина
2012-03-13

Энэ сарын 15-ны өдөр Европын лигийн шөвгийн 16-гийн хариу тоглолтууд болно. Энэхүү тоглолтуудаас олны анхаарлыг татаж буй нь яах аргагүй Манчестерын хоёр клубын тоглолтууд. Учир нь шөвгийн 16-д английн клубуудын төлөөлөл болж үлдсэн Манчестер Юнайтед испанийн Атлетик Билбаод эхний тоглолтдоо 3:2-оор хожигдсон бол Манчестер Сити португалийн Спортинг клубт 1:0-ээр мөн хожигдоод байгаа. 15-нд болох хариу тоглолтуудад англичууд өрсөлдөгчөө хоёр юмуу хоёроос дээш оноогоор илүүрхэхгүй бол тэд европын лигээс хасагдах юм. Аваргуудын лигд хасагдсан Ман Сити болон Улаан чөтгөрүүдийн энэ улирлын хамгийн том олон улсын шинжтэй амжилт нь Европын лиг болоод байгаа юм. Ман Ситигийн Эдин Жекогийн хувьд ирэх хариу тоглолтод хожиж шөвгийн наймд үлдэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Учир нь түүний төрсөн өдөр гуравдугаар сарын 17-нд болох бөгөөд 26 насныхаа ойгоор багтаа бэлэг барина хэмээн сэтгүүлчдэд яриа өгсөн байна. Н.Өрнө
Shuud.mn
Сонин хачин