Буриадын олон улсын тэмцээнд оролцохоор бөхчүүд мордлоо
2012-03-21

ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн ХҮII удаагийн олон улсын тэмцээн 2012 оны гуравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Улаан-Үд хотод болно. Энэ жил дан эрэгтэй чөлөөт бөхийн төрлөөр явагдах энэ тэмцээнд ОХУ-ын бүрэлдхүүний бүгд найрамдах улс, муж, хязгаарын бөхчүүд болон зарим гадаад орны бөхчүүд оролцоно. Нэгдүгээр байр эзлэсэн тамирчинд 2 000, хоёрдугаар байр эзлэсэн тамирчин 1 000, гуравдугаар байр эзлэсэн тамирчинд 500 ам.доллар, дурсгалын зүйл, жин тус бүрийн нэгдүгээр байр эзлэсэн тамирчны дасгалжуулагчид 500 ам.доллар, өргөмжлөл гардуулах юм байна. Тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, ”Гацуурт-Олимп” сургууль, “Тэмүүжин”, “Хангарьд” клубын бөхчүүд оролцохоор явлаа. Дор үндэсний шигшээ багийн шугамаар явах бөхчүүд, дасгалжуулагчид, шүүгчдийн бүрэлдэхүүнийг толилуулж байна.             55 кг               Спортын мастер Эрдэнэбатын Бэхбаяр /“Ирээдүй” цогцолбор сургууль/ Олон улсын хэмжээний мастер Төмөрийн Даваахуяг /“Хасу-Мегаватт” клуб, залуучуудын дэлхийн аварга/ Гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар /“Хүч” спорт хороо, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт/ Спортын мастер Батболдын Номин /“Гацуурт-Олимп” сургууль/ 60 кг                Олон улсын хэмжээний мастер Энхсайханы Ням-Очир /“Хилчин” спорт хороо/ Олон улсын хэмжээний мастер Батсайханы Нэмэхбаяр /Залуучуудын шигшээ баг/ 66 кг                Олон улсын хэмжээний мастер Батчулууны Анхбаяр /“Сүлд” спорт хороо/ Спортын мастер Х.Мөнхжаргал /ҮБТДС/ 74 кг                Олон улсын хэмжээний мастер Пүрэвжавын Өнөрбат /“Хасу-Мегаватт” клуб// 84 кг               Олон улсын хэмжээний мастер Пүрвээгийн Өсөхбаатар /“Алдар” спорт хороо/ Мягмарсүрэнгийн Батмөнх /“Хасу-Мегаватт клуб/ 96 кг               Спортын мастер Чинчулууны Батчулуун /”Хилчин” спорт хороо/ Олон улсын хэмжээний мастер Чагнааадоржийн Ганзориг /“Сүлд” спорт хороо, азийн аварга/ 120 кг             Олон улсын хэмжээний мастер Жаргалсайханы Чулуунбат /“Сүлд” спорт хороо/  

Дасгалжуулагчид

Цэндийн Баярсайхан              Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Цэрэндалайн Баярсайхан       Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Товуудоржийн Гансүх                       МЧБХ-ны Шигшээ багийн дасгалжуулагч

Шүүгчид

  Хадхүүгийн Ганболд                         Олон улсын шүүгч Рэнчинсамбуугийн Нэргүй                Олон улсын шүүгч Баатарын Төмөрбаатар                      Олон улсын шүүгч Хаянхирваагийн Чойжилжав             Олон улсын шүүгч Жич: Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн анх 1996 оны аравдугаар сард зохиогджээ. Тус тэмцээн 1997 оноос ФИЛА-гийн тэмцээний хуваарьт багтах болж 2003 оноос “А” зэрэглэлийн тэмцээний ангилалд оржээ. 2007 оноос тус тэмцээний хөтөлбөрт эмэгтэй чөлөөт бөхийн олимпийн дөрвөн жинг оруулжээ. А.Алт
Shuud.mn
Сонин хачин
sdfghjkl:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
2013-04-20