Хүрээ соёлыг шалгаруулна
2012-04-05

Нийслэл хүрээний 100 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Соёл урлагийн газраас “Хүрээ соёл” аяныг өрнүүлээд байгаа. Аянаар нийслэлийн иргэдийн соёлыг дээшлүүлэх талаар бодитой ажил хийхийг уриалж, энэ ажилд манлайлсан газруудыг шалгаруулах уралдаан зарлажээ. Иргэдийн соёлыг дээшлүүлэх талаар өөрийн салбар, нутаг дэвсгэрийн онцлогт тохирсон идэвхи санаачлагыг өрнүүлэх, соёлтой үйлчилгээ, соёлтой харилцаа бий болгох ажлыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, бодит ажил болгон өрнүүлсэн дүүрэг, хороо, төрийн болон төрийн бус байгууллагыг шалгаруулна. Мөн Улаанбаатар хотын түүхэн хөгжил, өв уламжлалыг таниулах, нийслэлээрээ бахархах, эх оронч, соёлтой иргэн болгон төлөвшүүлэх чиглэлээр тусгай нэвтрүүлэг, булан, мэдээлэл бэлтгэн иргэдэд хүргэсэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг мөн шалгаруулахаар болжээ. Уралдаанд ирүүлсэн материалыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газрын хамтарсан комисс шалгаруулж, нийслэлийн өдрөөр шагналыг нь гардуулах юм.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин