Маргааш Сүхбаатарын талбайд өдөрлөг болно
2012-04-06

Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс цусны даралт ихсэлт, чихрийн шижин, хөх болон умайн хүзүүний хавдрыг илрүүлэх үзлэгийн орон даяар зохион байгуулах гэж байгаа билээ. Уг үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг маргааш Сүхбаатарын талбайд болно. Өдөрлөгт Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, ММСС-гийн гүйцэтгэх захирал С.Баярбаатар, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Р.Виват нарын албаны хүмүүс оролцох юм. Энэ үеэр урлагийн тоглолт болж, иргэдэд дээрх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх юм байна.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин