Хамтын ажиллагаа үргэлжилж байна
2012-04-20

Цагдаагийн ерөнхий газраас “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр” орон даяар хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаанд Дорнод аймгийн сум бүрт 2-3 эрх зүйн ухуулагч бэлтгэн сургалт зохион байгуулж,  гарын авлагаар ханган, хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Хууль зүйн хэлтсийн дэргэдэх эрх зүйн туслалцааны төв болон сумдын ЗДТГазрын дотоод хяналт шалгалтын ажилтангуудыг түшиглэн эрх зүйн сургалт суртчилгаа явуулах ажлыг зохион байгуулж хамтран ажиллаж байгаа аж. Дорнод аймаг Сумдын ГХУСАЗС Зөвлөлөөс зардал мөнгийг гарган Архинд донтох өвчтэй хүмүүсийг архиний сайн дурын эмчилгээнд хамруулах талаар танилцуулга саналыг аймгийн ИТХурлын даргад болон 14 сумын ИТХурлын дарга нарт танилцуулсан байна. Сэлэнгэ аймаг “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр хүрэх үр дүн ач холбогдлын талаар орон нутгийн телевизээр нэг удаа нэвтрүүлэг бэлтгэж сурталчилсан байна. Сүхбаатар суманд ‘’Охидын манлайлал’’ хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд 3, 4 дүгээр сургуулийн 500 гаруй охидын дунд ‘’Эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл хууль эрх зүйн орчин’’ сэдэвт сургалтыг зохион байгуулж орон нутгийн телевизийн ‘’ММЭ’’, ’’Таны Сэлэнгэ’’ телевизүүдээр сурталчилж явцын  үр дүнг мэдээлжээ. П.Наран  
Shuud.mn
Сонин хачин