Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна
2012-04-23

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийг орон нутагт аялахдаа болгоомжтой явахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн нутаг, “Өгөөмөр уул”-ын орчим, “Honda RVR” маркийн УНБ-25 06 улсын дугаартай  автомашинтай хоёр иргэн цасан шуурганаар төөрч, автомашин нь жалганд сууж, акумлятор нь цэнэггүй болсон байсныг аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид аймгийн төв дээр чирж авчирчээ. Мөн  Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутаг, “Ганцын даваа”-нд ЗАА-4016, ЗАА-4635 улсын дугаартай “Зил-130” маркийн хоёр автомашины чиргүүл замын хажуу тал руу унасан байсныг аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 43 дугаар ангийн аврагчид “Зил-131” маркийн автомашинаар татаж гаргасан байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин