Хотынхоон хонио аваарай...

img

Хүннү гүрний 2221, Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн үндэсний их баяр наадам болоход долоо хоногийн хугацаа  үлдээд байна. Энэхүү баяраараа монгол түмэн  шинэ шөл ууж баярладаг. Наадамчин олны дунд  аль хэдийнээ баярын уур амьсгал орж бэлтгэл ажлаа базааж байгаа энэ үеэр манай сурвалжлах баг 22-ын тов­чоон дээр хонь, ямаа ямар үнэ ханшаар борлуулагдаж байгаа талаар сурвалжиллаа. Өнгөрсөн өвөл зуд турхангүй тавтай сайхан өвөлжсөн гэнэ. Төлөг 80-100 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол шүдлэн хонь 120-130 мянга, хязаалан хонь 130-150 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Энэ жил бүх л аймгуудаар зуншлага сайхан байна хэмээн ярих малчид баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан үнэрхэхийг бодохгүй байна. Яриад л хэр таарсан үнээр зарж борлуулна даа гэж ярих малчид цөөнгүй байлаа. Зургадугаар сараас ихэнх нутгаар бороотой байсан болоод ч тэр үү зуншлага сайхан мал тарган байлаа.   Өвөрхангай аймгийн харьяат С.Сэр-Од: Өнгөрсөн жилээс 50 мянгаар нэмэгдсэн -Сайхан зусаж байна уу, аль аймгаас ирсэн бэ? -Сайхан, Өвөрхангай аймгаас ирсэн. - Танай аймагт зуншлага хэр болов? -Бороо хуртай сайхан зун болж байна. -Хичнээн тооны малтай ирсэн бэ. Өнгөрсөн жилийг бодоход үнийн хувьд хэр өөрчлөлт орсон байна? -Өнөө өглөө хотод ирсэн. Ойрын үед зарим нэг өдөр сайн зарагдаж байна. Өдөр бүр өөр байдаг. Үнийн хувьд өнгөрсөн жилийг бодоход 50 мянга төгрөгөөр нэмэгдсэн. Өнгөрсөн жил төлөг 70-80 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол энэ жил дундаж төлөг 120-140 мянган төгрөгийн үнэтэй байна. Худалдан авалт зарим өдрөө 10-аас дээш зарж байхад зарим өдөр ганц нэгтэй л өнжиж байна. -Иргэдийн худалдан авалтын хувьд хэр сэтгэл ханамжтай байна? -Зарим нэг иргэд үнийн хувьд бухимдалтай байна. Зарим нь юмны үнэ нэмэгдсэнтэй  хэдийн эвлэрчээ. Наадам дөхөөд худалдан авалт нэмэгдэж л байна. Бид ч нэг их үнэрхэлгүй өгчихөж байна. Хаа хаанаа энэ нь ч дээр л дээ. -Зөвшөөрлийн хувьд хот руу мал оруулж ирэх зөвшөөрлөө авсан уу. Энд малын наймаа хийж байгаа хүмүүс бүгд зөвшөөрөлтэй юу? -Хоттой ойрхон мал заруулахгүй гэсэн зүйл яригдаж л байсан. Гэхдээ энд зарж байгаа малчдын хувьд зөвшөөрөл авсан хүн байхгүй л болов уу. Одоохондоо ирж хөөж туугаад байгаа зүйл алга. Хөдөөний малчдын хувьд ганц боломж энэ шүү дээ. Үнэхээр тийм зөвшөөрөл авах ёстой бол авалгүй яахав дээ.   Архангай аймгийн харьяат Н.Саранцэцэг: Хонь гэлтгүй бүх л өргөн хэрэглээний үнэ өссөн шүү дээ -Хонь, ямааны үнэ ямар үнэтэй байна вэ. Аль нутгаас мал тууварлаж ирсэн бэ? -Архангай аймагт зуншлага сайхан байгаа. Нутгийн иргэд сайхан зусаж байна даа. Бороо хур элбэгтэй сайхан зун болох төлөвтэй байна. Өнгөрсөн жил хотын иргэд боломжийн үнээр хонь, ямаагаа авч байсан бол энэ жилийн хувьд үнэ их өслөө. Хүнсний үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Бид аль болох хямд үнээр борлуулчихаад буцахыг бодож байна. Одоохондоо энд зогсож байгаа малчдын хувьд ч цөөн байна, наадам дөхөөд олшрох байх. -Ирснээсээ хойш хэдэн хонь худалдав? -70-80 хоньтой ирсэн. Хөдөөнөөс авчирсан малаа  зарж борлуулчихаад л явна даа. Наадам дөхөөд хүмүүсийн авах байдал дээрдэх болов уу даа. Өнөөдөр хүн ихтэй байна. Өглөөнөөс хойш нэлээд хонь өгсөн. Хотод ирээд хоёр хонож байна, хотынхоон хонио аваарай гэж хэлмээр байна. Үлдсэн хэдийгээ борлуулчихаад нутаг буцна даа. -Энэ жил хонь яагаад үнэтэй байна вэ? -Хонь гэлтгүй бүх л хүнсний өргөн хэрэглээний үнэ өссөн шүү дээ. Бензин тос гээд өдөр тутмын хэрэглээ гурил, сахар гэх мэтчлэн. Тэгэхээр бид хоолоос тээвэрлэж ирж байна. Бензин тосоо хийгээд л замын зардалдаа таардаг. Тэгэхээр нэг хонины мөнгөөр л дорвитой ганц гутал хувцас авна. Наадмаар хэдэн малаа борлуулчихаад хүүхдүүдийнхээ төлбөрийг бэлдэж байх гээд ажил их байна шүү. - Оройдоо малаа яаж бэлчээж байна? -Оройдоо уулаараа бэлчээгээд шөнөжин, манаж хонодог. Өглөө 10.00 цагаас орой найм, есөн цаг хүртэл ард иргэд ганц нэгээрээ худалдаж авах тохиолдол гардаг. Хоол, цай идэж уух тухтай газар ч байдаггүй. Наад зах нь нойл ч байдаггүй. Аргагүйн эрхэнд хэдэн малаа зарах санаатай л зогсож байна. -Танай нутагт зуншлага сайхан байна уу? -Сайхан  байна. Энэ жил манай нутгаар цагаан цэцэг элбэг ургасан. Цас их орох нь ээ хөгшчүүл ярьж байгаа. Өнгөрсөн өвөл зуд турхан болоогүй тогтуун сайхан өвөл боллоо. Сайхан зуншлага болсноор малын тарга тэвээрэг ч сайн байна.   Сэлэнгэ аймгийн харьяат Б.Доржсамбуу: Хотынхон үнэтэй мах авч байгаа нь олон шалтгаантай -Хэдий тооны малтай ирэв. Борлуулалт хэр байна? -100 гаруй ямаатай өглөө ирлээ. Ирснээсээ хойш ганц нэгийг зарж байна. Өдөрт 7-8-ыг зарж байна. -Өнгөрсөн жилтэй харьцуулахад үнийн хувьд тодорхой хэмжээгээр өссөн байна? -Энэ жилийн хувьд ноос ноолуурын үнэ буурсан. Тэгэхээр малчдын хувьд ноос ноолуураа зарж борлуулахаас гадна малаа зарж л амьдралаа залгуулж байна. -Хотын иргэд нэг килограмм махыг хэдэн төгрөгөөр худалдаж авч байгааг мэдэх үү. Захуудаар явж үнийг нь сонирхсон уу? -Нэг килограмм мах арван мянгад хүрсэн гэж сонссоноос биш өөрөө явж үзээгүй. Хотын иргэд үнэтэй мах авч байгаа олон шалтгаан байдаг болов уу. Малчдаас нэг ченж авна, тэр авсан ченж нь дахин цааш нь дамлан худалддаг. Ингээд малчдаас шууд иргэдэд бус олон гараар дамжиж хүрдэг. Уг нь төрөөс нэг зохицуулалт хийгээд малчдаас, шууд иргэдэд ч гэх юмуу иймэрхүү ажлуудыг хийчихвэл үнэтэй мах идэх хомсдол үүсэх шалтгаан ховор гарах байх. Гэхдээ килограммааар авч хэрэглэснээс амьдаар нь бүтнээр нь авбал ард иргэдэд хямд тусна. -Жилээс жилд малчдын амьдрал хэр дээшилж байна? -Нэг их дээшилсэн зүйл алга, мөн доошилсон ч зүйл алга. Төрөөс юмны үнэн дээр л анхаарах хэрэгтэй байна. нэг айлааас хоёр, гурван хүүхэд оюутан болж байна. энэ тал дээр байр сууцаар хангах гэх мэтчилэн төрөөс дэмжих бодлого үгүйлэгдэж байна уу даа. Малаа зарж борлуулчихаад эргээд тэр мөнгөөр худалдан авалт хийхэд бараа бүтээгдэхүүний үнэ хэт өндөр байгаа. Тэгэхээр төр засгаас үнийн тал дээр тодорхой ажил хийвэл малчид ард, иргэд махаа өндөр үнэлэх шаардлагагүй болох боломжууд бий. Э.Сувд Н.Мөнх-Эрдэнэ  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

luivarchid:
huduunii luivarchid ingej untei zarsaniihaa hariug ireh uvul amsah bailguidee.MAsh ayultai huchtei zud bolj 10-20 say mal horogdoh bolno.
2012-07-05
ХОТЫНХОН ХОНИО АВНАА ХАРИН ХӨДӨӨНИЙХӨН МИНЬ ХОТЫНХОН ЧИГ АРДЧИЛСАН СОНГУУЛИА ХИЙЖ СУРААРАЙ. УЛС ЧИНЬ ЧИНИЙХ Ч УХААН ЧИНЬ АРДЫН НАМЫНХ БИШ ШҮҮ
2012-07-04
АМЬТАНЫ АМЬ ХОРООЖ БАЯРЛАДАГАА БОЛЬМООР ЮМ. ХАЛУУН ЗУН МАЛЫН АМЬ ХОРООЖ МАХ ЗУЛГААЖ ӨМХИЙРЧ БАЙХ ХЭРЭГ БАЙГАА ЮМУУ??? АРАЙ ХҮНЛЭГЭЭР БАЯРЛАЖ БАЙВАЛ ЯАСЫН ???
2012-07-04
ХОТЫНХОН ХОНИО АВНАА ХАРИН ХӨДӨӨНИЙХӨН МИНЬ ХОТЫНХОН ЧИГ АРДЧИЛСАН СОНГУУЛИА ХИЙЖ СУРААРАЙ. УЛС ЧИНЬ ЧИНИЙХ Ч УХААН ЧИНЬ АРДЫН НАМЫНХ БИШ ШҮҮ
zochin:
amnii bilegees ashidiin bileg gedeg yum malchidaa muu xelj boloxgui...
2012-07-04
Safety-First hudulmur hamgaallin huvtsas heregleliin delguur europe standartig tand sanal bolgoj baina manai baraanuud angli bolon german ulsaas orj irdeg bid anglin beeswift,germani feldtmann brandin alban eosnii borluulagch distributor yum. hayag>han-uul duureg,1r khoroo chingisiin urgun chuluu 21-b ulaanbaatar-17032 www.safety-first.mn 99105571 99105519
2012-07-04
zochin:
hodoo hotooroo taltsaad bailtgvi, ene bol archaagvi tor n argalj chadahgvi bgaa balag. Bas yarih yum bol Mongolchuud bvgd hodooniih gedeg g medehgvi yu haha
2012-07-04
chamd hariu:
Hooe chi er ni mongol hun munuu. yasan amnii bileegui archaagui amitan be.Cham shig iimerhuu teneg malaas dor setgehguitei nuhduud l harin uheesei. Chnii hajuud mal harin hund ashig tusaa ugud yavj bgaa bh shu
2012-07-04
noni:
haana zarj bgaag ni medej bga humuus heleed uguurei
2012-07-04
noni:
haana mal zaraad bga yum boloo ug ni une ni gaigui l yum bna sh dee
2012-07-04
oyu:
ийм их ажил зүтгэл гаргаад... хонь малаа зарах гээд .... сайн бн
2012-07-04
unshigch:
deer yum bichsen humuus gej setgegdel bichsen humuust handsan yum shuu.
2012-07-04
unshigch:
deer yum bichsen humuus yasan muuhai soyolgyi yum be. Yund bie bienee eldveer helj bdag yum be dee. Estoi sonin sanagdchihlaa.
2012-07-04
yug n mahnii vne osood baiga yum chin m alchdiin amdral jaahan ch gesen deerdmeer l yum daa
2012-07-04