АНУ-ЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨХ МАЙК ВАЛЦЫГ АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. Тэрээр өнгөрсөн сард АНУ-ын тагнуулын мэдээллийг задруулсан асуудлаар албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна. Йемен дэх Хуситуудад цохилт өгөх асуудлаар хэлэлцэж байсан АНУ-ын үндэсний аюулгүй байдлын албаны групп чатад санамсаргүй нэмэгдсэн сэтгүүлчийн асуудал дэлхий даяар шуугиан тарьсан байдаг. Групп чатанд сэтгүүлчийг нэмсэн гол буруутнаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц тодорсон юм. Харин Ерөнхийлөгч Трамп Майк Вальцыг өмөөрсөн мэдэгдлийг удаа дараа хийж албан тушаалаас нь огцруулах сонирхолгүй байгаагаа мэдэгдсэн.
Майк Вальцын хувьд АНУ-ын үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбоотой том дуулианд хариуцлага хүлээн огцорч байгаа ч Дональд Трампын дэмжлэгтэйгээр НҮБ дахь АНУ-ын төлөөлөгчөөр томилогдож байна. Харин Майк Вальцын албан тушаалын АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио түр хугацаанд хавсран ажиллахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ