Хот төлөвлөлт бол хүний аз жаргалын индекс

img

“Бэрэн констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал А.Хүрэлшагай: “Сая хүнтэй их хотынхон ажил мэргэжил, авъяас сонирхол, ашиг орлого, хувийн зорилго нь өөр өөр ч гэсэн биднийг нэгэн хүсэл мөрөөдөл нэгтгэдэг. Тэр нь амар тайван, ая тухтай хотод аз жаргалтай амьдрах юмсан гэсэн хүсэл тэмүүлэл. Хүмүүсийн аз жаргалын төлөө хотыг төлөвлөдөг, хот байгуулдаг” гэж А.Хүрэлшагай хэлж байна. Инженер геологи, гидрогеологи хэмээх хэл хугармаар энэ хүний мэргэжил нь хот байгуулах газар нутгийг иж бүрнээр нь шинжлэн судалдаг, том зургаар нь тооцож тодорхойлдог ажил. ХОТ БАЙГУУЛАХ НЬ “ШАВААРАЛДАХ”  ГЭСЭН УТГА БИШ Хэл хугалчихмаар хэцүү нэртэй ажил мэргэжлээрээ барилгын салбарт хэдэн жил ажиллаж байгаа вэ? Миний бие 1979 онд аравдугаар ангиа төгсөөд Дарханы политехникумд инженерийн геологийн мэргэжлээр сурсан. Сүхбаатарын нэрэмжит цалинтайгаар онц төгсөөд Москвагийн Геологи Хайгуулын дээд сургуульд элсэн суралцаж Инженер геологи, гидрогеологи мэргэжлээр, төгссөн. Эрдэс баялаг олборлох, хот байгуулах зэрэг эдийн засгийн томоохон төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхдээ тухайн газар нутгийн гео системийг иж бүрэн судлаж, зүй тогтол, горимыг тодорхойлдог мэргэжил. “Сүүдэртэй бүхэн амьд” гэж багш минь ярьдагсан. Сав газрын зүй тогтол, горимд зохицолдсон инженерийн болон нийгмийн дэд бүтэц барихын тулд байгаль орчинд ээлтэй,  эдийн засгийн үр ашигтай инженерийн шийдэл гаргадаг гэсэн үг.  Швед, Канад зэрэг улсуудад гео системээ иж бүрэн судалж, инженерийн болон нийгмийн дэд бүтцээ нэг мөр байгуулсан нь тогтвортой хөгжлийн нэг үндэс суурь гэж үздэг. Манайх шиг жил бүр дахин дахин засдаггүй, тавьсан замаа дараа зун нь буцаагаад хуулчихдаггүй, үргүй зардал гаргадаггүй. Харин хэмнэж дараагийн хөгжлийн төслүүдэд зарцуулдаг. Энгийн жишээ хэлэхэд чулуун дээр эсвэл шавар дээр барилга барих өөр өөр нөхцөлтэй. Тэнд устай эсвэл огт ус байхгүй хуурай бол бүр өөр технологийн нөхцөлтэй л гэсэн үг. Энд хоёрхон үзүүлэлтээр тайлбар хийж байгаа ч үнэндээ байгал дээр маш олон хүчин зүйлүүд байдаг. Энэ бүгдийг сайтар судлаж зөв тооцоолох юм бол эргээд байгаль орчин сайхнаараа хадгалагдаж, хүмүүс экологийн цэвэр тав тухтай орчинд аз жаргалтай амьдарна. Бас эдийн засгийн хувьд ч гэсэн үргүй зардал дахин дахин гараад байхгүй учир улсын маань хөгжил урагшилсаар л байх болно. Энэ л судалгааг хийдэг мэргэжил л дээ. Мэргэжлийн тань ашиг тус ажил амьдрал дээр яаж тусдаг юм бэ? Би 1988 онд сургуулиа төгсөөд эх орондоо ирэхэд ардчилсан хувьсгал яригдаж, зах зээлд шилжиж эхэлж байлаа. Тэр үед миний ажиллаж байсан Барилгын зургийн институт, сүүлд “Барилгын инженер хайгуул, үйлдвэрлэл шинжилгээний институт” гэсэн нэртэй болсон байгууллага хувьчлагдсан. Би тухайн үед “Байгаль орчны хяналтын улсын хороо”-ны даргад өргөдөл гаргаж хэдэн сайн инженер залуу цуглуулж аваад монголын анхны Геоэкологийн хүрээлэн байгуулсан. Оросууд Монголоос явж байсан үе л дээ. Их өрийн асуудал тооцоход мэргэжлийнхээ ажлыг хийж тодорхой хувь нэмэр оруулсан гэж боддог. Оросын цэргийн анги, баазууд байрлаж байсан нутаг дэвсгэрт геоэкологийн үнэлгээ хийгээд нөхөн сэргээхэд ямар ажил, ямар хугацаа, ямар зардал гарах вэ гэдгийг тайлангаар гаргаж өгч байсан. 1995 онд байхаадаа Засгийн газрын бүтэц өөрчлөгдөөд геоэкологийн институт татан буугдсан. Шинжлэх ухааны академийн харъяанд Геоэкологийн хүрээлэн шинээр байгуулагдсан нь одоо ч ажиллаж байна. Мэргэжил үр удамд өвлөгдөх нь элбэг. Мэдээж таны үеийнхний аав ээж нарын дунд инжнаар гэдэг хүн ховор, тэртусмаа гидрологч-малчин байгаагүй байх.   Бидний аав, ээж нар ташуураа түлхүүр багажаар, хөвөнтэй дээлээ ажлын хувцсаар сольсон анхны нүүдэлчид. Жараад онд төрсөн бидний үеийнхэн дунд тухайн цагийн хамгийн моодны мэргэжил жолооч аавтай хүүхдүүд олон. Машинаа өөрсдөө засна, зам гэж бараг үгүй хүнд нөхцөлд бэлтгэгдсэн тэр үеийн жолооч нар техник сэтгэлгээтэй, нөгөө монголчлох гэдэг арга зүйг амьдралд нэвтрүүлсэн нээлтийн эзэд, мэргэжлийн хүмүүс байлаа. Орос машины олон дутагдлыг монгол жолооч нар ШБОС бодон олон нөхөж, ачааны татлага, УАЗ-469 машины тоноглол, доторлогоог нь үйлдвэрлэдэг хүмүүс нь ирээд гайхдаг байсан шүү дээ. Мал нэмнэдэг байсан арга туршлагаараа машиныхаа радиаторыг дулаан байлгаж, морио дээдэлдэг ёсоор бүр хээ хуар тавьж гоёдог байлаа. Тээврийн тэрэгний кабинд өсч, тос масло, түлхүүр багаж болж, аав нарынхаа туслахууд болсон хүүхдүүд багаас инженер болох хүсэл сонирхол, анхны дадал ойлголтыг авч байсан хэрэг. Хөдөөд цагаан идээний үйлдвэр, соёлын төв, шинэ гүүр баригдаж хүүхдүүд гар бие оролцдог байлаа. Олон давхар шилэн байшин, цэлгэр сайхан хот барина, оньсон техникийг морь мэт эдэлж сурна гэдэг дэврүүн хүсэл эрмэлзэлд нийгэм хөтлөгдчихсөн байхад хөдөөний жолоочийн хүүхэд хамгийн түрүүнд мөрөөдөж таарна.  Би Архангай аймгийн Хотонт суманд төрж Цэцэрлэг хот, Батцэнгэл, Их тамир суманд өссөн. Ихтамир сум, Гэрэлт зам нэгдлийн дарга нь хөдөлмөрийн баатар Минжүүр гуай байлаа. Цаг үедээ хамгийн сайн менежер даргатай учраас манай суманд Монголд байхгүй соёлын төв, нэгдэл дундын автобааз, европ технологоор ажилладаг сүүний үйлдвэр зэргийг барьж ажиллуулж байсан. Одоогийн хөдөө, сумын төв социализмын үед баригдсан хэдэн байшинтайгаа үлдсэн хэвээрээ байна. Хот нь зэрлэг капитализмд, хөдөө нь үеэ өнгөрөөсөн коммун нийгэмдээ үлдчихсэн ч гэж болно. Хөдөөд байшин барьсан уу? Сумын төвд нэг дэлгүүр, бензин колонк, худаг барьсан, 7 гулгуур босгосон, хүүхэд сайхан гулгаад байна  гээд яривал утгагүй. Би тэгж явсангүй. Бид олуулаа, эцэг эхээс 13 уулаа. Ихэнх нь эрчүүд. Олон дүү нараа,  найзуудаа энэ салбарт элэгтэй болгосон доо. Хөтөл, Багануур, Дархан хот, бас Дарханы төмөрлөгийн үйлдвэр  гэх мэт олон хот суурин, объектын инженер геологийн судалгаа хийж байсан. Гар бие, сэтгэл зориг оролцсон бүхнээрээ бахархах дуртай. Үүний тулд мэдээж их зүйл сурах шаардлагатай, сурсанаа жаахан ч гэсэн  ажил болгоод түүгээрээ бахархаж амьдрах. Энэ бол хүн бүрийн аз жаргал гэж би  боддог. Бид Улаанбаатараа тэлнэ гэж бүгд ярьдаг болж. Энэ ер нь хэр боломжтой вэ? Хотоо тэлнэ гэдэг бодлого багтаамжийн асуудал. Энэ хөндийд нэг сая хүн амьдрах уу, 10 сая хүн амьдрах уу гэдэг л тухай асуудал. Хотод амьдарна бөөгнөрнө, шавааралдана гэсэн үш огт биш. Тоос, шороон дунд 170 мянган ил задгай жорлонгийн дунд амь зуухыг хотод амьдарна гэж хэлэхгүй.  Гадаадын гоё хотууд шиг дэд бүтэцтэй, тохилог амины орон сууцтай болох цагийг хурдан авчрах хэрэгтэй. Манайд одоо л дөнгөж орон сууцанд амьдарч үзэж байгаа дийлэнх нь байна. Орон сууцныхаа чанар, стандартыг мэдэхгүй. Гэтэл ийм нөхцөлд багтаамжийн тухай асуудал ярина гэдэг хүндхэн асуудал. Байшин бариад л байвал болчихно гэж бодоод байгаа. Хотыг зүйрлэвэл машинтай л адил. Цэвэрлэх байгууламж, орон сууц, ногоон зүлэг, ой мод, ус бүхий сав газрууд, амралт, чөлөөт цагаа тухтай өнгөрөөх мэдээлэл, оюуны болон үйлчилгээний газрууд, үйлдвэр үйлчилгээ, нийгмийн байгууламжууд, газар доорх байгууламжууд, орчин үеийн мэдээлэл технологийн байгууламжтай нь иж бүрнээр нь төлөвлөхгүй бол моторгүй, дугуйгүй машинтай адил. Төлөвлөлт муутай  хотыг тэр чигээр нь тэлвэл хэнд ашигтай вэ?  Тэлэх тухай л яриад байгаагаас биш сайтар боловсруулсан үзэл баримтлалын үүднээс юу нь байхгүй байгааг  ерөөсөө хөндөхгүй байгаа юм. Зовлон нь энд л байна. Захирамжаар хотыг төлөвлөдөггүй. ГЭР ХОРООЛЛЫН ОРМОН ДЭЭРХ ШИНЭ ХОТЫН ЭХЛЭЛ Хот төлөвлөлтөнд Та яаж оролцодог вэ? 2004 онд 40000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээр БХБЯамны Газрын харилцаа геодези зураг зүйн газарт дэд даргаар хэсэгхэн хугацаанд ажилласан. Дараа нь өөрөө амьдрал дээр хийж үзэхээр бизнесийн салбарт ажиллаж эхэлсэн. Манай “Бэрэн групп” металлург, хүнс, хөдөө аж ахуй, барилга үл хөдлөх хөрөнгө гэсэн 3 үндсэн салбартай. Миний бие барилгын салбарыг нь тэргүүлээд ойролцоогоор 7 жил ажиллаж байна. 2006 оноос эхлэн  хотын төвийн гэр хорооллын иргэдтэй арилжааны аргаар харилцан тохиролцож өрхийн зориулалтаар өмчилсөн хашааны газрыг нь эдийн засгийн эргэлтэнд оруулж, чөлөөлсөн газар дээр бүтэн хорооллоор нь барих төсөл хэрэгжүүлж байгаа.   Мөн 2009 оноос гэр хороололд  иргэдийн оролцоотой төлөвлөлт хийж, иж бүрэн нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууцны хотхон буюу орчин үеийн хөгжлийн загварууд үүсгэж байна. Өөрөөр хэлбэл өөрийн мэргэжлээрээ энд бага ч болов хувь нэмэр оруулахыг хичээж байгаа гэж бодож байна. Газар бол эдийн засгийн үндсэн хэрэгсэл. Ёстой нөгөө алга дарам газрын амтыг үзэж Эрнандо дө Сото хэмээх агуу эдийн засагчийнхаар бол “Капиталын нууц”-ыг нээх цаг эхэлж байна. Төсөл хаана хэрэгжиж байгаа юм бэ? Эхнийх нь сүүлийн үед их яригдаад байгаа хотын төвийн долоодугаар хороолол. Энэ газар намайг техникумд байхад цэвдэг, намагтай байсан. Тэнд айлууд бас хашаа байгаагүй. Харин бидний туршилт хийдэг хэдэн төмөр бетонон гадас л байлаа. Хотыг мөнх цэвдэгээ тойруулаад барьчихсан байсан. Зах зээл хөгжсөний дараа хүмүүс гэр, хашаагаа бариад буусан. Төрийн ордноос буюу хотын төв нойл цэгээс 800 метрийн зайнаас гэр хороолол эхэлж байна. Хотын орхигдсон хязгаар, хол биш ойрхон мартагдсан газар. Гэтэл тэнд хүн амьдарч, хүүхэд торниж, залуус хуримлаж байна. Тэнд олимпийн аваргууд, ирээдүйн эзэд төрж байна. Долоодугаар хороолол барих газрын хуучин цэвдэг нь хожим нь намаг болсон. Намаг нь үерт автагддаг газар болсон. Гадныхан жишээлбэл Хятадууд далайн эрэг дээр барилга бариад л  байна. Тэгэхэд ийм сайхан  газар яагаад барилга барьж болохгүй гэж. Түрүүчээсээ бариад эхэлчихсэн барилга байна. Хотын төв учраас энд тэнд алаг цоог биш орчин үеийн хороолол болгох ёстой. Гэр хорооллын ормон дээр орчин үеийн шинэ хороолол босгохоор төр засагтай ч, хувийн компаниудтай ч, хамгийн гол нь иргэдтэй хамтарч ажиллаад, нэлээд олон жил ярьж хийж байна. Санаснаар ганцхан өдрийн дотор шийдэгдчихээгүй. Ямар ч гэсэн бүтэн хорооллоор нь барих ёстой гэдэг ойлголтыг бүх шатандаа хүлээн зөвшөөрч байна гэдэг нь дэмжиж байгаагийн том илрэл. Долоодугаар хорооллын ерөнхий төлөвлөгөөг нь гурван удаа боловсруулагдсан. Яагаад хэрэгждэггүй вэ гэхээр нөгөө л төсөв, мөнгө байхгүй гэсэн ядуугийн сэтгэлгээнд байдаг. Уг нь зах зээл дээр байгаа бизнесийн бүхий л нөөцийг зөв тогтолцоогоор менежмент хийгээд бодитой ажил болгох бүрэн боломжтой. Ингээд дараа нь амины орон сууцны хорооллын төслүүд.  Захын гэр хорооллын газар дээр хэрэгжиж эхэлсэн. Иж бүрнээр нь авч үзэх юм. Халуун, хүйтэн ус, цэвэр бохир, эрчим хүчтэй нь, нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэг, эмнэлэг, кинотеатртай нь шийднэ. Зайсанг аваад үзье. Энхтайвны гүүрэн дээр түгжрэн зогсож байгаа машины 10-ын 8-д нь сургууль руугаа явж байгаа хүүхэд байна. Үсээ засуулахаас эхлээд үзмэрчид хандахдаа хүртэл, хоолонд орох, кино үзэхийн тулд бүгд хотын төв рүү цувж байгаа. “Хот байгуулна, хороолол бүтээн босгоно” гэдэг хүний хэрэгцээ цөм бүрэн байх цогц шийдэл шаарддаг болохыг харуулж буй нэг л жишээ. Хотыг тэлэхэд шаардлагатай дэд бүтцээр манай улс хангагдсан уу? Манайд одоо байгаа дулааны цахилгаан станцын цэвэр усны нөөц доод тал нь хоёр хороолол барихад хангалттай гэдэг.  Миний бодлоор заавал тавдугаар цахилгаан станцыг зөвхөн хотын асуудлаас болж барих гэж байгаа гэвэл худлаа. Яагаад гэхээр одоо байгаа 2, 3, 4-р цахилгаан станцуудын нөөц хангалттай. Бид эндээс гарч байгаа  дулаан, цахилгааны нөөцийг ашиглахдаа маш их хаягдал, алдагдалтайгаар ашиглаж байгаа болохоор хүрэхгүй байна. Өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний маш олон төсөл байгаа бөгөөд үүнийг бодлогоор дэмжих шаардлагатай. Барилгаа дулааны алдагдалтай барьж байна. Тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ дулаан алдана гэж үг бий. Ашиглалтын хэмнэлт хийх менежмент алга байна. Дээр нь нэг ч айлд дулаанаа тохируулдаг төхөөрөмж байхгүй, тохируулаад бага дулаан зарцуулсан ч гэсэн дулааны шугам сүлжээний газраас  нөгөө л авдаг мөнгөө авна шүү дээ. Хөгжсөн улсуудад очиход наандаж халаалтын радиатор дээр индикатор тавьчихсан байдаг. Тухайн айл өөрөө  градусаа сонгоод дулаанаа тохируулдаг. Хэрэглэснээрээ л мөнгөө төлнө. Манайд тогтолцоо нь өөр, хуучин социалист системээрээ л байна даа. Би:  Хотын хөгжлийг тухайн орны бүтээн байгуулалтаас харж болдог гэдэг. Хэдэн зуугаараа барилга, орон сууц сүндэрлэх болсон энэ үед манайд барилгын салбар жинхэнэ утгаараа хөгжиж байна гэж ойлгож болох уу? Зочин: Хүмүүс аз жаргалтай амьдарч байгаа орчныг л хөгжсөн хот гэнэ. Нэг үгээр хэлбэл хүмүүст эрүүл, аюулгүй, тав тухтай, бахархах үнэт зүйлүүдтэй бүх хэрэгцээг нь хангасан орчин байх ёстой. Гэтэл шударгаар хэлэхэд манайд энэ орчин нөхцөл бүрдэх яагаа ч үгүй байна. Шийдвэр гаргагч нар зөвхөн орон сууц барилга л гэж яриад байхаас биш тэдгээр барилгыг чанартай барихад шаардагдах стандарт хангасан барилгын материалын үйлдвэрлэл, хороолол дотор зайлшгүй байх шаардлагатай нийгмийн болон инженерийн дэд бүтцийг орхичихдог. Хүн зөвхөн даарахгүй, өлсөхгүй байхыг хотын амьдрал гэдэггүй. Бидний ирээдүй бидний гэр бүл аз жаргалтай амьдрах ёстой. Үүний тулд тэнд кино театр, ногоон байгууламж, цэвэр агаар, усан сан, аудио, видео номын сан, эмнэлэг, сургууль, цэцэрлэг алга байна. Барьсан орон сууцныхаа подвальд л зарим нь үзэгдэх юм. Төлөвлөлтийн норм стандартаар дэлгүүр, номын сан, орон сууц шал өөр шүү дээ. Одоо барьчихсан байгаа хорооллууд дунд хүн амьдархад  ая тухтай хороолол цөөхөн байна. Сонгууль болохоор л гудамж талбайгаа засч байгаа тогтолцоо маш буруу. Би: “Бэрэн констракшн” ХХК-ийн хувьд энэ шаардлагыг хангаж байгаа юу? Зочин: Нэгдүгээрт бидний барьж байгаа цөөн хэдэн барилга энэ олон байшин, инженерийн шугам сүлжээн дунд өчүүхэн л хэсэг нь болох байх даа. Тийм учраас бид үүнийг шийдэж чадахгүй. Гэхдээ ядаж барьж байгаа барилгынхаа өрөөний төлөвлөлтөөс эхлээд хүн амьдрахад аятайхан байх талаас нь бодож төлөвлөлтийн шатанд сайн оролцож зургийн даалгавраа зөв гаргах ёстой. Барилга газар хөдлөлтөнд тэсвэртэй байх хэрэгтэй.  Үүний тулд чанартай арматур, бетон зуурмаг ашиглах, технологийн горим ягштал баримтлах хууль журмын дагуу хяналт шалгалтыг зөв хийлгэх хэрэгтэй. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Орон сууцны хаалгыг ч анхаарах хэрэгтэй. Гарын ая даахгүй шил, толь гэхээсээ илүүтэйгээр бат бөх чанар, үүрэг зориулалтыг нь анхаарах гээд л их юм бий. Мэдээж нийтийн эзэмшлийн талбай дээрээ хэрэг зөрчил гаргах боломжгүй хяналтын системтэй, гаднах орчны тохижилт байх ёстой ч гэдэг юм уу. Ямар ч гэсэн манай инженерүүд мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж өөрсдийн боломжийн хэрээр л ажиллаж байна. Өмнөх хэдэн жил бид үйлдвэрийнхээ барилгуудыг барьж байлаа. Сүүлийн 7 жил орон сууцны барилгын ажилд орсон. Бидний ярилцаж суугаа энэ байшин бол манай ажилчид, зарим нэг айлын орон сууц, оффисын барилга. Нийт  10 мянган метр квадрат хавтгай дөрвөлжин талбайтай. 16 давхар барилга. Төлөвлөлтийн хувьд нэлээд бодож хэрэгцээнийхээ үүднээс зориулж хийсэн. Одоо Нарантуул захын хойд талд гэр хорооллын айлуудыг нүүлгэн шилжүүлэх зориулалтаар өөрийн хөрөнгөөр 480 айлын орон сууц бариад дуусч байна. Түрүүчээсээ гэрээ хийчихсэн хүмүүс нь орж байгаа. Тэр барилга бол бүрэн цутгамал хийцтэй. 480 айлын энэ орон сууцанд хэдээс хэдэн м2 талбайтай байр байгаа вэ? Зочин: 31-150 м2 талбайтай байрнууд бий. Энэ барилгыг бид гурван жил барьж байгаа. Анх нэг метр квадрат хавтгай дөрвөлжин талбайг 800 мянган төгрөгөөр үнэлж байсан. Одоо бол 1 сая 350 мянган төгрөгөөс 1 сая 500 мянган төгрөг байгаа. Энэ  бол зах зээл дээр байгаа орон сууцны доод ханш. Орон сууцны метр квадратын дундаж үнэ ханш 1 сая 400 мянга орчим байгаа нь үнэхээр бодит ханш уу? 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдахыг хүссэн бага, дунд орлоготой иргэд ийм үнэ ханшаар 30 м2 байр ч авч чадахгүй байна гэж сэтгэл дундуур байна. Харин холбогдох яамныхан орон сууцны 1 м2 талбайг нэг сая төгрөгт барих боломжтой гэж үзээд байгаа. Барилгын компаниуд бүх зардлаа хасаад шүү дээ. Энэ тухайд таны бодол? Зочин: Боломжтой. Гэхдээ барилга барихад гардаг шаардлагагүй дайвар зардлуудыг шууд тайрах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт бид газар чөлөөлж тухайн айлуудыг орон сууцанд оруулж байна. Хоёрдугаарт,  барилгын материалын ихэнхийг нь гаднаас авдаг учраас валютын ханшаас шууд хамааралтай. Валютын ханшаа дагаад барилгын материалын үнэ нэмэгдэнэ. Барилгын материалын үйлдвэрлэл хөгжөөгүйгээс байнгын хомсдол үүсч байна. Нөгөө талаасаа барилгын материалын үнэ өслөө гээд хямдхан материалаар чанаргүй орон сууц барьж болохгүй.  Барилгын зардлын 60-70 хувийг материал эзэлдэг гэдгийг л төр ойлгох хэрэгтэй байна. БАРИЛГЫНХАН МАХГҮЙ БАЙЖ БУУЗ ХИЙНЭ ГЭДЭГ ШИГ Л БАЙНА Би: Гадны орнуудад барилга бол урлаг. Манайд барилгыг зөвхөн сууц талдаа л ашиглаад байх шиг? Зочин: Хүний гараар бүтээж байгаа сэтгэл шингэсэн бүх зүйл л урлаг. Хүн төрөлхтөн өвөг дээдэс түүх соёл, уламжлал зан заншилаа онцгой тусгаж ирсэн. Сүүлийн үед амьд байгалыг нарийн судлаж түүний зүй тогтол бүтцийг хүртэл тусгаж байна.  Дэлхий дээр өнөөдөр техник технологи сайн хөгжсөн, түүнийг хаана ч ашиглаж болж байгаа учраас энэ бүхэн боломжтой болсон. Монголчуудад үйлдвэрлэлийн бааз байдаггүй. Бид гаднаас орж ирж байгаа материал технологиор л барилга барьж байна. Иргэдийг орон сууцжуулахын тулд загвар дизайн мэдээж чухал. Гэхдээ тэнд шаардлагатай цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж, ойрын болон алс холын ирээдүй гээд бүх зүйлийг л тооцоолох ёстой. Хамгийн түрүүнд монголд арматур, цементээс гадна маш сайн тоосго, шил,  хаалга, бусад заслын материалын үйлдвэрүүд барих шаардлагатай. Үүнийг шийдээгүй байж хэдэн зуун мянган айлын орон сууц ашиглалтанд оруулна гээд ярих нь зөв бодлого, зөв  эдийн засаг, зөв хот төлөвлөлт биш. Би: Мэргэжлийн хүний хувьд таны сэтгэлд ямар “хот”  оршиж байна? Зочин: Одоо хийж байгаа. Бид гэр хороолол дунд хэсэгхэн газар худалдаж аваад тохижуулаад байгаль орчинд ээлтэй монгол хүнд тохирсон сууц барьж байгаа. Цэвэрлэх байгууламжтай, цахилгаан бага зарцуулдаг, дулааны алдагдалгүй. Тэр барилгууд маань гарын доор байгаа материалаар хийж байгаа ч өндөр хөгжилтэй орны барилгаас ч дутуугүй байх ёстой. Монгол улсад, бидэнд бас хэнд ч байхгүй олон давуу тал боломжууд байгаа шүү дээ. Маш сайн инженерийн шийдлүүд шингэсэн дэд бүтэцтэй байх боловч газар, шороо, хөрс, ус, ургамал, агаар нь унаган байгалаараа л байх шаардлагатай. Цаг нь болоод ирэхээр нь хүмүүст үзүүлнэ. Ер нь гэр хорооллын иргэд ч гэсэн хөгжсөн норвеги швед улсын иргэдээс дутуугүй тохилог, сайн тоноглолтой орчин үеийн орон сууцанд амьдрах ёстой. Нийгмийн болон инженерийн дэд бүтцийг төр санаачлага гаргаж зохицуулах ёстой. Түүний төлөө бид бүгдээрээ сэтгэлээсээ хөдөлмөрлөх шаардлагатай. Би: Таны хамгийн их сэтгэл ханамж авч, үр өгөөжөө өгч байсан ажил чинь юу вэ? Үр өгөөжийг миний яриа биш бүхний шударга шалгуур цаг хугацаа л харуулна. Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг барих газрын судалгаа цул элсэн дээр хийж байсан юм. Тэр элс нь зүгээр нэг элс биш. Ус хийвэл угаалгын нунтаг шиг уусаад алга болчихдог гэж төсөөлөн ойлгож болно. Би хашир туршлагатай М.Мягмаржав инженер болон хэдэн найзуудтайгаа бүтэн зунжингаа тэр судалгааг хийж билээ. Одоо тэр үйлдвэрийн газар хагарсан, цуурсан, гуу жалга үүссэн юм алга. Хэдэн мянган тонноор нь л төмөр үйлдвэрлэсээр л байна. Сэтгэл сайтай орос багш нарынхаа хамт ЗХУ-н  асар том олон барилга байгууламж дээр хамт явж их зүйл үзэж харсандаа баярлаж явдаг. Таны ажлын хамгийн сайхан нь юу вэ? Хамгийн буянтай ажил. Хүмүүсийн хэрэгцээг хангаж орон сууц, үйлдвэр, бусад инженерийн болон нийгмийн байгууламжуудыг бий болгоход сэтгэл нийлсэн хамт олонтойгоо багаар оролцдог. Түүний дотор хүмүүст орох орон барьж босгоно гэдэг хамгийн сайхан. Манай компани “Бид бүтээн байгуулалтын тэргүүнд байна” гэсэн уриатай. Энэ уриагаа л баримталдаг. Бид монголын анхны төмрийн үйлдвэрийг барьчихлаа. Архангай аймагт уулын баяжуулах үйлдвэр, Эрдэнэтэд ангижруулах үйлдвэрийг одоогоор бариад байна. Одоо Улаанбаатар хотдоо монголчууд өөрсдөө анхны хорооллоо барих гэж байна. Хот шиг хотод амьдрахын төлөө барилгын материалын үйлдвэрлэл буй болгоход зөв ажиллаж чадвал хэдэн жил, ямар хугацаа хэрэгтэй вэ? Таван жил хангалттай. Манайх шиг цөөхөн хүн ам, хангалттай түүхий эд, газрын баялагтай улсад барилгын технологи, суурь үйлдвэрүүдийг хөгжүүлэх нь том асуудал биш. Нэг өдөр оновчтой шийдвэр гаргахад л жилийн дотор үр дүнгээ өгч эхэлнэ. Нэг хувийн компани хэдхэн жилийн дотор төмрийн үйлдвэр байгуулж болж байна. Гол нь бид илүү зардлаа багасгаад, зөв үзэл баримтлалтай болоод бүгдээрээ санаа нийлээд багаар ажиллавал амжилтанд хүрнэ. Үүний хажуугаар нөгөө л төрийн албан хаагчдын цалин хангамжийн асуудал гарч ирнэ. Одоогийн хуулиар төрийн албан хаагч ядуу байх ёстой бөгөөд, орлого нь цалин. Цалин нь бага. Энэ бол том аюул. Маш өндөр цалинтай өндөр боловсролтой цөөхөн албан хаагчаас бүрдсэн цомхон төрийн албатай байх шаардлагатай. Харин иргэн бүрт эдийн засгийн эрх чөлөөг олгож хэн илүү хөдөлмөрлөх нь хөгжих, хүн бүр чаддагаа л хийх гэх мэт хүмүүс зөв тийшээ хөгжинө гэж бодож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

doogii:
yaj ingej ichihgui hudlaa yaridag uudgui novsh ve . hulgaich bas hudalch ulaan luivarchin baij bolioch
2012-07-24
Үзэн ядалт:
Худлаа баахан чалчсан байна даа. 100 мянган айл хөтөлбөрт хамрагдсан гэхээр нь яваад очихоор яг 10%-г нь аваад гэрээ хийсэн тохиолдол танай компанид байгаа юу? үнэн л хэлээрэй дээ. Ичихгүй байгаа гэж л хуцах байх л даа. УИХ-н гишүүн Лу.Гантөмөрийн компани гэж сонссон. Пизда чинь ярвайчихаад нэг л их ард түмэн гээд худлаа царайлаад байдаг үнэхээр тийм ард түмэнээ гэж боддог юм бол 10%-г нь аваад байр захиалуулчих нь яасан юм бэ. Энэ ярилцлага өгсөн новш ч хүртэл Гантөмөрийн угаадсанд овоо цадсан нохой байгаа л даа. Та нар бүгд худлаа ш дээ.
2012-07-24
YU VE songuuli duussan biz dee. Ene odoo yah gej bgaan boloo alban tushaal goridood baigaan boluu.
2012-07-23
Hulgaich hurelshagai hudlaa shaagaad baigaarai chamaig yamar hun gedgiig chin medne shyy
2012-07-23
Bilguun:
APU company ii ard barisan Berengiin bairand amidardag hun bn. Iim yum yarihaasa ichdeggui yum bhdaa! Shal hudlaaaa, Hunii heregtseee burdsen genuu hahha yag shd!Ene bair bol mash muu bair, shal ni ovoison tsonh ni zaitai, uner tanar diildehgu, tiim baij yun jihsig ntr barih veee ehleeed ene yumaa zas yanzal!
2012-07-23
Uugii:
Beren companiin barij baigaa tumen nast hothond zahialgaa ogson yum 2 sard ashiglaltand orno gesen bolobch odoog hurtel oroogui baina.7 saraas ailuudaa oruulna gesen bolobch shal ni toboij garsan liftgui ulsiin komis ch huleej abaagui baigaa iim ehnii barisan barilga chin humuusiig hulhidsan baidaltai bn shuu daraagiihaa barilgiig yrihaasaa omno ehniihee ailuudiig bodoltsson ni deer baih
2012-07-23
dulam:
mash zub yum yarj bnaa Hot tulublult gj gants zub yarjee.eniig hotiin darga bsan M.Enhboldod ynshyylah yumsan. Ylaanbaatariin bj bgaag
2012-07-23