“ОРОС, КРЕМЛЬ, В.ПУТИН 25 ЖИЛ” НЭРТЭЙ БАРИМТАТ КИНО ГАРЧЭЭ

img

Ням гарагт ОХУ-ын төрийн мэдлийн телевизээр “Орос, Кремль, Путин 25 жил” нэртэй баримтат кино гарчээ. Уг кинонд Орос-Украины дайны тухай асуудал хөндсөн ярилцагууд болоод Владимир Путины нууцлаг хувийн амьдралын зарим хэсгүүд, тэр дундаа засаглалынх нь он жилүүд багтжээ. Орос-Украины дайны талаар асуусан сэтгүүлчийн асуултад Владимир Путин “Барууныхан биднийг өдөөн хатгаж алдаа гаргахыг хүссэн. Берлины хана нурсны дараа НАТО өргөжиж, ОХУ-ын нөлөөллийн бүсэд халдан доромжилсон эргэлтийн үе нь энэ дайн байсан гэжээ”. Мөн Владимир Путин уг баримтат кинондоо “Цөмийн зэвсэг хэрэглэхгүйгээр дайныг төгсгөх хангалттай нөөц, хүч чадал ОХУ-д бий” хэмээн мэдэгджээ.  Удирдагчийн тухай баримтат кинонд, Борис Ельцин КГБ-ын хурандаа асан Владимир Путинд суудлаа хүлээлгэн өгч буйг харуулсан бөгөөд тэрээр Иосиф Сталинаас хойшхи хамгийн урт хугацаанд засгийн эрх барьж буй төрийн тэргүүн болсоныг өгүүлжээ. Олон нийтийн санал асуулгад 85-аас дээш хувийн санал авдаг түүнийг Оросын тэрс үзэлтнүүд  дарангуйлагч, авлига, хээл хахуульд тулгуурласан хувийн засаглалын хэврэг тогтолцоог бий болгосон  гэж үздэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

яах аргагүй л ухаалаг удирдагч нарын нэг дээ Оросын ард түмнийг удирдах тийм амар биш шүү бусад орноос өөр эх орондоо эх нутагтаа маш их хайртай Америк шиг хүний нутаг булааж аваагүй дээ
2025-05-05
Billy Grant:
Are you becoming desperate for answers, and you feel you have tried your best but still nothing, I am here to let you know that there is a way to get the true answers you need, be it answers in your relationship or marriage, in your place of work, in your school, in your family..... You just name it to Premiumhackservices@gmail.com, they will definitely get you the answers that you need, you can get through to them via WhatsApp also +14106350697, and you do not need to worry about being exposed because they keep their business and transactions secret, You go to them and get the best experience ever.
2025-05-05