Монгол “нинжа” нар англи уурхайчны нүдээр

img

Их Британийн Стаффордширийн алт олборлогч Крейг Нотман Монголын алтны нинжа нарын амьдралтай танилцаад иржээ. Түүний аялал болон төрсөн сэтгэгдлээр ВВС нэгэн нийтлэл бэлтгэсэн байна.   Хамгийн өргөн уудам нутагтай, зэлүүд газруудын нэг Монгол Улс алтны шуналд ид автаад байна. Нийт хүн амын 40 хувь нь ядууралд өртсөн тус улсын 100 мянга гаруй иргэн амь залгуулахын тулд аминд халтай, зохицуулалтгүй уурхайнуудад ажилладаг юм. Сүхбаатар гэх эр малчин байсан боловч хоёр жилийн өмнөх зуднаар 300 тоо толгой малаа алдсан байна. “Морьтой айлуудыг харахаар би маш их харамсаж нүдэнд нулимс цийлэгнэдэг. Мал маань нэг ч үлдэлгүй бүгд үрэгдсэн учир бид ийшээ нүүж ирсэн дээ” хэмээн тэрээр ярьсан юм. Сүүлийн жилүүдэд болсон ган, зуднаар монголын найман сая мал сүрэг үрэгдсэн байна. Говь цөлийг тойрсон талд орших Уянга суманд тэрээр алт олборлодог. Уул уурхайн салбар Монголыг дэлхийн хамгийн хурдан эдийн засгийн өсөлттэй орон болгосон юм. Хэдэн тэрбум ам.долларын алт, зэс, нүүрс Хятадын хилийг даваад байна. Үүний ачаар баячуудын шинэ давхарга үүссэн ч сая гаруй хүн маш ядуу тарчиг амьдарч, өдрийн хэдхэн фунт олохоор амиа золиослон ийнхүү ажилладаг. Өдөр бүр, цаг агаарын ямар ч нөхцөлд Сүхбаатар эхнэр Гансувдын хамтаар гурван км газар мотоциклоор явдаг. Тэдний байдаг газрын байршлыг хоосон газрын тэг дунд л гэж тодорхойлмоор. Тал нутагт нүдэнд торойх ганц ч мод, бут харагдахгүй. Хүмүүс сарны тогоо шиг харагдах газар доорхи нүхэн дотор ажилладаг. Газрын цэвдгийг хайлуулахаар гал асааснаар нүхэн дотроос утаа гарч харагддаг юм. Нүх бүрийг өөр өөр айлууд ухсан байх нь бий. Нүх бүрт нэг хүн багтах ба олсоор доош нь буулгадаг байна. Гэхдээ нүхний ханыг тулах ямар ч зүйл байдаггүй аж. “Газар нурдаг юм. Зарим хүн амьд гарч, зарим нь шороонд дарагдан нас бардаг” гэдгийг Сүхбаатар хэллээ. Өдгөө хөндийг нэгэнт бүрхсэн сүлжээ болсон нүхнүүдэд хэдэн хүн амиа алдсан нь тодорхойгүй байна. Английн олборлогч Крейг Нотман Стаффордширээс Монголд ирж Сүхбаатарын амьдралтай танилцахдаа ийм юмтай учирна гэж огт төсөөлөөгүй гэнэ. “Яг л эртний Викториа хатан хааны үеийн уурхай миний бодлоос салахгүй байна. Эдгээр нүх яг булш шиг харагдаж байна. Яг л өөрийнхээ бунхан руу явж байгаа юм шиг” хэмээн Крейг ярьсан юм. Их Британид уул уурхайн олборлолтыг эрүүл ахуй, аюулгүй байдлын хатуу журмын дагуу, том машин механизм ашиглан хийдэг. Харин Сүхбаатарын гэр бүл зээтүү, хүрз ашиглан ажиллаж байна. Эртний голын хөвөө дагасан алтны судлыг малтахад нэлээд хэдэн өдөр зарцуулагдана. Тэд өдөр бүр хагас тонн орчим шороо ухаж гаргадаг байна. Хөрсийг шигшиж, томхон чулууг зайлуулан үлдсэн хэсгээс алтны хэлтэрхий олох найдвар тавин усаар зайлдаг. Өдөрт таван фунт буюу 10 мянга гаруй төгрөгийг олдог гэнэ. Монголын Засгийн газар Сүхбаатар шиг хүмүүст зөвшөөрөл олгохоос татгалздаг байна. Учир нь тэднийг байгаль орчныг сүйтгэж байна гэж үздэг. Гэхдээ хөндий өгсөөд томоохон компаниудад алт олборлох зөвшөөрөл олгосон байдаг. Тэдгээр компаниуд олборлож дууссан газраа сэргээн засварлах амлалт өгсөн ч Сүхбаатар тэднийг хүссэнээ аваад л яваад өгнө гэж боддог. “Миний сэтгэлийг өвтгөдөг зүйл гэвэл өмнө нь энэ хөндийд гол урсдаг байхад хөндий дүүрэн малчид байлаа” гэсэн юм. Хорин жил олборлолт хийсний эцэст энд урсдаг байсан Онги гол ширгэжээ. Монгол хүмүүс байгальтайгаа гүн холбоотой байдаг бөгөөд газар нутгаа сэндийчэх нь уламжлал, үзэл бодлынх нь эсрэг зүйл юм. Гансувд бага хүүгийн хамтаар хэдэн долоо хоногтоо нэг удаа суман дахь буддын хийд рүү явж, нутаг уснаасаа өршөөл эрдэг байна. Крейг аав, өвөөгийнхээ замналаар 15 жилийн турш уурхайн ажил эрхэлж байгаа ба уурхай олборлолт нь ах дүүгийн барилдлагатай ажил гэж итгэдэг. Гэхдээ түүнийхээр монголын тал дээр хүн бүр өөрийнхөө л төлөө байдаг гэнэ. Нэг өдөр Сүхбаатарын малтдаг нүхнээс алтыг нь авахаар гурван айл ухсан байжээ. “Тэдний нэг нь миний найз шүү дээ. Ийм юм хийнэ гэдэгт нь итгэхгүй байна” хэмээн Сүхбаатар шогширчээ. Аюулгүй байдал бол Крейгийн хамгийн чухал шаардлага бөгөөд хүмүүс ийм байдалтай ажиллаж байгаад маш их цочирджээ. Тэрээр Сүхбаатарт олборлолтоо арай аюулгүй хийхэд нь туслахаар шийдсэн байна. Мод үнэтэй бөгөөд нүхний хажуу талыг түших тулгуур мод хийгээд хулгайд алдчихна гэдгээс Сүхбаатар эмээдэг. Крейг эцэст нь тэднийг тулгуур мод ашиглаж, оройдоо гэртээ авч харьж байхыг ятгаж чаджээ. Хэдий тэд Крейгийн зөвлөгөөг авч байгаад баяртай байгаа ч түүний үзэж харсан бүхэн их сэтгэл өвдмөөр, хэцүү байсныг хэллээ. Крейг нутаг буцаад монголын уурхайчдад туслахаар шийдсэн байна. “Хэрвээ нэг уурхайчин зовж байвал өөр уурхайчин тусладаг, энэ чинь ахан дүүгийн ёс. Ийм л зүйл болох болно” гэсэн юм. Крейг Сүхбаатарыг шударга, арслангийн зүрхтэй сайн хүн гэж тодорхойлоод, түүнд мал сүрэг авч өгөх хандив цуглуулж байгаа аж. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Уурандаа, уйллаа би Ухаандаа би Монголоо өмөөрөөд байгаа бололтой.
2012-08-23
Toriinzokhitsuulalt kheregtei,Gadaadiin bish oorsdiin khucheer bayalagaa oldvorloj undesnii uildverlelee sergeej khumuusee ajil erkhluulj,soel urlag tuukh dursgalaa kharya an bolovsroloo khogjuulen amidrakhiin toloo zutgekh kheregtei Mongolchuudaa!
2012-08-23
Хөрөнгө хураах хэрэгтэй:
Энэ зургийн хараад үнэхээр сэтгэл хөндүүрлэж байна. Монголчууд бол хужаа шиг хэдэн тэрбум хүнтэй биш 3 хүрэхгүй сая хүнийг зөв зохицуулж чадахгүй баян ядуугаар нь хуваах ч гэж дээ. Үнэхээр амьдралдаа арчаагүй хүн байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ л хүн амын 40хувь арчаагүй байна гэж байхгүй. Энэ бол засагт гарсан зайрангуудын сүүлийн 20 жилд улс орноо мөлжиж өөрсдийгөө бодсоны үр дүн. Одоо энэ баяжигсдын хөрөнгийг хайр найргүй хурааж энэ нинжа нар шиг болгох хэрэгтэй. Тэгсэн цагт тэд нар шударга ёс хэрэгтэйг ойлгоно.
2012-08-23
zochin:
uy unen ene unen unen l bodit baidliig bichsen bna hyatad hezeech mongoliig ashig sonirholiinhoo gadna orhihgui gedeg ni endees ni tod haragdaj bna hyatadyyd bolomjiig tesverteigeer huleej bna hyataduud huleej sursan uls huleegeed 2 zuun ch ongorooj chadna novshnuud yagaad ingeed joom shig olon boltson sdaanuud ve bidend mash nuuts huchtei zevseg heregtei tolgoigoo ajiluultsgaaya nohod ooo......
2012-08-22
usa:
mgl-chuud negdehtun,bid nar shadahgui zuil ugui zovhi ni uuduu mgl-chuud mine ajllaj hudulmurluj uls eh orniihoo tuluu sain shan um buhniig hiij buteen baiguultsgaay!Chingisiin mongolchuud chadah bolno oo.
2012-08-22
eooh uuniig bodhoor,harahar setge; ubduh yum.elebgdorjooooooo chi amidyy?ene talar yu hiij bn!chi mongol ylsad bnyy?esbel end tend ailchlaad uuriinhuu ner hundiig usguud guigeed bnyyy?ene buhniig uurhcilj bgaa,altnii yyrhainyydiig tsuulsun enne ter chin haaa bnaa
2012-08-22
Àðä:
Òàìèí ýý áèä ÷èíü þó ãýý÷èéí íèéãìèéã áèé áîëãî÷èõâîî.Àðä÷èëñàí,ýíýðýíã¿é íèéãýì ýíýý òýðýý ãýýä áàéñàí õààíà áàéíàà.Çýðëýã êàïèòàëèçì ðóó ë ÿâæ áàéíà ø¿¿ äýý.Ãýõäýý ìîíãîë÷óóä öººõºí ó÷èð ýíý àéìøèãò íèéãìèéí øàëãàðëààð õèð îëîí õ¿í äàâæ ÷àäàõ áîëäîî
2012-08-22
Çî÷èí:
Õýðâýý Êðåéã 20 ãàðóéõàí æèëèéí ºìíº èéì õ¿ì¿¿ñ áàéãààã¿é.Ìàë÷èä íü õàìòûí õºäºëìºð ýðõëýýä ìàëûíõàà áóÿíûã õ¿ðòýæ,îâîéæ îöîîäîãã¿é þìàà ãýõýä ãýäýñ ä¿¿ðýí ìºð á¿òýí ÿâäàã,õ¿¿õä¿¿ä íü ¿íý òºëáºðã¿é áîëîâñðîë ýçýìøèæ àæëûí áàéðààð õàíãàãääàã.ªìíº íü ìîíãîëä ÿäóóñûí àðìè áàéãààã¿é ãýõýä ¿íýìøèõ áàéñàí áîëîâ óó.
2012-08-22