­­­­Би унгасан бэ?

img

­­­­Надаас надад бичсэн тайлбар

\Фельетон\­­­

Олон хүний дунд хий алдчихаад “Хэн унгасан бэ?” гэж асуучих санаатай байгаад андуурч орхисон онигоо бий. Өмхий пингүү тавьсан эр “Би унгасан бэ?” гэж асуучихгүй юу. Энэ бол гэнэн цагаан явдал, унгасных нь үнэр нийгмийн үр дагаваргүй. Харин улс төрд ихийг үзсэн хүмүүс “Би унгасан бэ?” гэж телевизээр асуудаг байна. Нийгмийн үр дагавар ихтэй, улс төрийн унгас. Багш, галч, тогооч, манаач, баахан хүн цомхотгох шийдвэрийг хүчингүй болгохыг шаардсан УИХ-ын гишүүдийн дунд мөнөөх тушаалд гарын үсэг зурсан, салбар хариуцаж асан хоёр сайд сууж байна. Тоглосон шинж огт алга, царай төрхөнд нь ч хувирал гэмшлийн тэмдэг үгүй. Маогийн үеийн соёлын хувьсгалын өөрийгөө илчлэх арга хэрэглээд байгаа юм уу гэхээр хэний шийдвэр гэдгийг нь хэлэхгүйгээр Сангийн сайдын тушаалыг л бут ниргэж байна. Мянга гаруй хүнийг ажлын байр, авах цалингүй болгох шийдвэрийг улс төрийн өндөр сонор сэрэмжтэй гэгч нь илрүүлж, нэн хурцаар шүүмжлэгчийн нэг нь уг тушаалд бүр өөрийнхөө гарын үсгийг зурсан нөхөр Д.Хаянхярваа. Дарга бүр өөрийн биеэр аваарт ороо юу? гэдэг шиг Д.Хаянхярваа өөрөө зураад хаячихсан алдарт 156 дугаар тушаал. Д.Хаянхярваа баримттай ярьж байна шүү. “2012 оны долдугаар сарын 16-ны өдөр, дугаар 156, “Орон тооны жишиг тогтоох аргачлал, орон тооны дээд жишиг норматив батлах тухай” Сангийн сайд Д.Хаянхярваа” гэсэн хөдөлшгүй баримтыг Д.Хаянхярваа, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр болон бусад гишүүд гартаа оруулжээ. Баримт бол хөдлөшгүй, боловсролын салбарын мянга гаруй хүн ажлаасаа хөөгдөх нь гарцаагүйг тушаал гаргасан тухайн үеийн сайд нар, эрхэм гишүүд ноцтойгоор онцлон тэмдэглэлээ. Тушаалыг хүчингүй болгохгүй бол тушаалыг өөрсдөө гаргасан хүмүүс тэмцлийн дараагийн хурц хэлбэрт шилжиж ч магадгүй юм. “Хатанбаатар” кинонд Богд хаан Оросоос тусламж гуйх бичигт тамга дарсан хойноо “Би юу хийчихэв ээ” гэсэн хэсэг гардаг. Бодит түүхэндээ бол Богд хаан Орос төдийгүй Япон зэрэг улсаас тусламж гуйх бичиг илгээхийг өөрөө санаачлагч, будилж биш бодож зорьж тэмцсэн хүн билээ. Хожим нь энэ мэтээр Богдын гүйцэтгэсэн үүргийг өөрчилсөн юм. Д.Хаянхярваа бол бодитоор “Би юу хийчихэв ээ?” болсон хүн. Ялгаа нь гэвэл “Би юу хийчихсэн юм бэ?” гэж асуулгүйгээр асууж баригдсанд оршино. Д.Хаянхярваа улс төрийн өвөрмөц сонин дүр. Түүнийг Дархан-Уул аймгийн засаг дарга байхад нь Хонгор суманд хятадууд алт угаахдаа цианит хэрэглэснээс үүдсэн хор холбогдол одоо хүртэл үргэлжилж, энэ суурингийнхан хорт хавдар тусч, мал, амьтан нь ч мутаци хувиралд орсоор байгаа тухай гомдол, санал хөвөрч байна. Хаянаа дарга бол хаяад явсан, хүмүүс хярвас хиншүү үнэртээд л хоцорсон. Хаянаа дарга Хонгорыг хаяад хаашаа явсан бэ? “Хаялаа, дэвлээ” болсон юм. Засаг дарга дөрвөн жил авсан. Ямар олон жил өгчихсөн юм бэ гэж үү? Шоронд биш  шүү дээ, ордонд дөрвөн жил. Энэ онд Хонгорын асуудал ахиад л хүчтэй хөндөгдсөн, үр дүнд нь дахиад л ордонд дөрвөн жил өгч орхисон. Нийтдээ найман жил авсан, хаана вэ гэдэг нь нэг их чухал биш. Хонгорын цианитын хэрэг явдалд Д.Хаянхярваагийн багийнхан ч тус тусын шийтгэлийг амссан. Хонгорын засаг дарга Ч.Чүлтэмбат Дарханд амьдрахын зэрэгцээ сум удирдаж ажил, гэр хоёрын хооронд явж шийтгүүлж байгаа. Цианит бишээ цемент байна гэж мэдэгдсэн Онцгой байдлын мэргэжилтэн говьд цөлөгдөж, аймгийн салбарын дарга болж, халуун цөлд гүрвэл мэт ажиллах донго хүртсэн билээ. Хонгорын хохирогчдын холбооны гишүүн Ц.Мөнхбатын хэлснээр энэ суманд цианитын хордлого гарсанаас хойш жар гаруй эмэгтэй зулбаж, хорт хавдраар 90 гаруй хүн мөнх бусыг үзжээ. Дарга нар нь ордонд дөрвөөс найман  жил суух, говьд цөлөгдөх зэрэг хэлбэрээр хариуцлага  хүртсэн байна. Боловсролын сайд асан Ё.Отгонбаяр твиттертээ “Мянган хүн ажилгүй болох нь ээ” гэж машид шүүмжлэн жиргэсэн юм. Ажилгүй болж байгаа хүмүүс нь боловсролын салбарынхан бөгөөд тушаал гарах үед твиттерчин өөрөө хариуцсан сайд нь байсан бөлгөө. Тэр үед нь эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал хийж, Д.Хаянхярвааг бут ниргэсэн бол хугацаа нь яг таарах байлаа. Шүүмжлэл, эсэргүүцлийн хугацааг хоёр сараар зөрүүлснээр өөрт биш дараагийн сайд нарт хаяглагдаж таарав. Өөрийг нь сайд байхад энэ тушаал гарсныг он, сар, өдөр мэддэг хүмүүс ойлгочихдог юм байна. Тэгэхээр нь “Би мэдээгүй байсан” гэж ахиад нэг жиргэжээ. Ё.Отгонбаяр гэдэг сайд өөрийн мэдэлгүйгээр өөрийн биеэр энэхүү тушаалын талаар Сангийн яамныхантай гурван удаа уулзаж, яг өөрийн биеийн нэг хэсэг гарынхаа үсэгтэй албан бичиг өгч байсан баримт мөн олдлоо. Гурав дахь удаад нь “Би эсэргүүцэж байсан шүү. Миний бага зэрэг дургүйцсэн бичиг нь энэ байна” гэж жиргэв. Тэгэхдээ саяхан хэвлэлийн бага хурал хийлгэж эсэргүүцсэн шигээ Д.Хаянхярваагийн тушаал гарч байхад, тэр үед өөрийн биеэр БСШУ-ны сайд байхдаа яагаад дуугараагүй юм бэ гэж асуугдана. “Тэгэхэд нь хоолой өвдөөд, тэр чигээрээ хоёр сар тагларч байгаад сая нэг дуу гардаг болсон шүү” гэж жиргэх магадлал их байна. Мянга гаруй хүнийг ажилгүй болгох тушаалыг эсэргүүцсэн УИХ-ын гишүүдийн нэгээс бусад нь МАН-ынх. Тушаал Ардын засгийн үеийнх. Сөрөг хүчнийнх л гэхээр хэнийг ч хамаагүй, түүний дотор өөрсдийгөө ч сөрөөд байхын нэр болой. Энэ хэд эрх баригч, сөрөг хүчний ялгааг олж харахгүй, хаалгаа андуураад байна. Алдарт тушаалыг шүүмжилж оноо авах гэж байгаад өөрийн хаалганд гоол хийлээ. Хөл бөмбөг тайлбарлагч Заяагийнхаар бол “Гоё гоол байна”. Хоорондоо хурдтай дамжуулж байгаад унаж татаад өшиглөсөн, ерийн булангаар хөндлөвч долоогоод орсон. “Ураааа. Гооол” Тайлбарлагч Балжиннямынхаар бол “Эрхэм хүндэт үзэгчид ээ. Би гэдэг амьтан өчнөөн жил хөл бөмбөг үзэхдээ өөрийнхөө хаалганд ийм олуулаа нийлж байгаад гоё гоол оруулж буйг анх удаа харлаа. Өөрсдөдөө гоол оруулчихаад, дэвхцэн баярлаж, хэвлэлийн бага хурал хийлгэн гайхуулдаг юм байна. Үнэхээр хэлэх үг алга аа, ёстой гайхамшигтай нүдний булай боллоо, хөл бөмбөгийн бурхан тэнгэр минь, өршөө” Д.Хаянхярваагийн гаргасан тушаал хэнийг, хэдэн хүнийг цомхотгосон бэ? гэсэн Д.Хаянхярваагийн асуултад Д.Хаянхярваагийн өмнөөс хариулъя. Мөн Ё.Отгонбаяраас-Ё.Отгонбаярт гэх зэргээр тохируулан уншиж болно. Жишээ нь гишүүн Д.Хаянхярваа Танаа. Сайд асан Д.Хаянхярваагаас дараахь хариултыг бэлтгэлээ. Намайг би ойлгож байна уу? Би намайг ойлгохыг хүсч байна. Миний гаргасан тушаалаар би  \цаашид Та, би, Таны, миний, манай, танай Засгийн газар  гэх зэргээр хамтад нь уншина.\ улсын хэмжээнд 1969 хүнийг цомхотгохоор болсон юм байна. Үүнээс Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн туслах ажилтан, зохицуулагч, номын санч, слесарь, манаач, галч, гал тогооны туслах зэрэг 820 орон тоог алга болгожээ, би. Баг, сум, аймаг, нийслэлийг ялгаварлан гадуурхаагүй боловч нийт 235 хүн ажлаа өгөхийн дийлэнх нь орон нутгийнхан юм байна. Боловсролын бүх шатны байгууллагад адилхан ард түмний хүүхэд сурдаг учир, асуудлыг анхан шатнаас нь эхлэх зарчим, “Хүн болох багаасаа” ардын ухааныг баримтлан цэцэрлэгээс 820 ажилтанг цомхотгохоор боллоо. Цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа асуудлыг шийдэх нэг арга зам нь цэцэрлэгийн ажилтныг олноор цомхотгох явдал юм. Хүн байхгүй бол асуудал байхгүй гэдэг үг бий. \И.В. Сталин. Зох.\ Үүнээс дуу хөгжмийн багш 262, сантехникч 171, галч 220 байгаа нь хамгийн олон байна. Зохиолын болон рок попын дуучид олширсон, зурагтаар маш их клип гардаг, мөн солгой хоолойтой хүүхэд ихээр төрөх болсон нь дуу хөгжмийн багш нарыг цомхотгох үндэслэл болно. Сум, багт маш олон галч байна. Хүүхдүүд хүн болох багаасаа гэгчээр нялх нойтон үедээ гал түлж сурах шаардлагатай. Гурван настайгаасаа морь унаж сурдаг монгол хүүхэд уурын зуух халааж чадахгүй байгаа нь учир дутагдалтай. Нийтдээ 162 цэцэрлэг дуу хөгжмийн багшгүй, 128 цэцэрлэг эмчгүй болно. Хүүхдүүд өөрсдөө дуулах, хөгжимдөх, өвдсөн үед зөнгөөрөө эдгэрэх бололцоотой гэж үзэж байна. Энэ тушаалаар 330 цэцэрлэг гал тогооны туслахгүй, нэг цэцэрлэгтэй 1-1,5 манаач ногддог болно. Тогооч өөрөө ногоогоо арилгаад, галаа түлээд, хоолоо хийгээд, аягалж түгээснээр хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ. Манаач 24 цаг цэцэрлэгтээ байж, гэр орноо биш ажлаа үргэлж харж хамгаалдаг болж, сонор сэрэмж дээшилнэ. Жишээ нь нохой  ажлын байран дээрээ 24 цаг байдаг болохоос тусдаа гэр орноор хангагддаггүй. Нэг цэцэрлэгт 1-1,5 манаач оногддог болж байна. Тал манаач, хагас хүн илүү гарна, хулгай дээрэмчид ийм хэлбэрийн хүнээс сүнсээ зайлтал айх юм. Сургуулиудад дөрвөн ээлжийн манаач ажиллаж буйг гурав болгосноор 321 хүн ажлаас чөлөөлөгдөнө. Үлдсэн гурван хүнд нь илүү цагийн мөнгө олгосноор төсөв хэмнэхгүй, нэмэгдэнэ. Нэг хүнийг гудамжинд гаргаад үлдсэн гуравт нь сард 54 мянган төгрөг нэмж өгнө. Ажилгүй болсон манаач нэгмөсөн ядуурах ч гэлээ үлдсэн гурвынх нь цалин нэмэгдсэнээр ядууралтай тэмцэнэ. Гурвыг авбал нэг үнэгүй гэдэг урамшууллын зарчмыг баримтлав. Багш нар зөвхөн хичээл заах нь учир дутагдалтай. Ардын багш хүн хичээлээ заахын зэрэгцээ уурын зуух галлах, ногоо арилгах, шал, ариун цэврийн өрөө цэвэрлэх, манаа, жижүүр хийх зэрэг ажлыг амжуулахаас залхуурч болохгүй. Тооны аятайхан дуулдаг багш хөгжмийн хичээл орж “Ачааны машин зургаан дугуйтай, аливаа бүхнийг зөөх чадалтай” гэх зэргээр математикийг аялгуулах, физикийн багш биеийн тамир зааж, масс, инерц, чөлөөт уналтын хурдыг биеэр ойлгуулан, онолоо бататгах зэрэг олон талын ач холбогдолтой тушаал болно. Гэхдээ хоёр сарын өмнө тун их ач холбогдолтой байсан тушаалыг одоо би өөрөө эсэргүүцэж байна. Тушаал гаргасан хүн нь би, бид боловч хэрэгжүүлэх тал дээр заавал хариуцлага хүлээнэ гэсэн хууль байхгүй. Ер нь бид унгасан боловч өрөөнд өөр хүмүүс орж ирэх үед илүү үнэртсэн байж болно. Бид хоёр сарын өмнө ямар буруу юм хийчихсэн юм бэ? Дуулсан дуундаа би өөрөө уяраад, гаргасан тушаалдаа би өөрөө уурлаад байна.

156-р тушаал гаргагч, 156-р тушаалыг шүүмжлэгч

Экс сайд, эрхэм гишүүн Д.Хаянбаяр, Ё.Отгонхярваа

Ц.Өрнөх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bagsh:
156-r tushaalaa hurdan shiidej ogooch ee ajilgui hetsuu bna sh dee 4 bulegtei tsetserlegiin arga zuich nariig ajilaas n haltsan bgaa sh de ajilgui honogiin hoolgui hetsuu l bna da said nar aa ta nar hunii zoblongoor togloj hanahgui yum daa ard tumniihee amidraliig haraach uzeech medreech bodloggui said uudaa hetsuu bna hetsuu bna
2012-09-28
zochin:
ene olon hunii amidral hetsuu bishuu humuus ee said naraa tsetserlegiin ajil uneheer hund shuu ta nar 1 tsetserleg deer ochood 1 tsag bagshiin ajil hiij uzeech abdag tsalin n baga ajil n ih shuu de tsetserlegiin bagsh nar chin hun shuu mal bish
2012-09-28
MAN--iig orshuulahad ontsgoi huvi nemer oruulsan ene muusain novshnuudaas yal asuutugai.
2012-09-18
uner aimaar !:
Uuchlaarai ! oilgosongui ! bi ug ni Mongoliin bolovsroliin salbart 50 jil surj bna ! bi gantsaaraa iim donhuu torson ym shig bna !Sorri ! estoi ooriinhoo tarhiaa shaahaas oor yah ve dee !
2012-09-18
irgen:
MANgar uudad tolgoi heregtei bolj
2012-09-18
Killaabess:
hahaha :)MAH - in boilsoi
2012-09-18
оньгооо болж байнааа энэ 2 сайд
2012-09-18
girl:
baga zereg durguitssen l daa :-))
2012-09-18
twitterchin:
Otgonbayr said twitter deeree uulga aldaal gaihaad bsiishd baahn hun ajilgu bolchloo ntr geel kkk
2012-09-18
Ховдоос:
дараагийнхдаа мина тавих гээд өөртөө тавьчихаж
2012-09-18
ХОГ ШАТААХАА БОЛИОСОЙ!:
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЯМАР УХААНТАЙ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАА ВЭ. МАШ САЙН БАЙНА! . . . ЭНЭ ЖИШГЭЭР ТАМХИГҮЙ МОНГОЛ УЛС БОЛОХСОН. . . . . . . . . . . . . . . . . . . УХААНГҮЙ НЭГНИЙ МЭНГЭРТЭЖ МУУДСАН УУШИГНААС ХЭЗЭЭ Ч УГААЖ БАЙГААГҮЙ ӨМХИЙ АМААР НЬ ДАМЖИЖ ГАРСАН ШАТСАН ХОГНИЙ ХОРТОЙ УТААГ ЯВСАНЫХ НЬ Ч ДАРАА ХҮССЭН Ч ЭС ХҮССЭН Ч АМЬСГАЛНА ГЭДЭГ ҮНЭН СЭЖИГ! . . . . . . . . . . . . . УУШГИНДАА ХОГ ШАТААЖ АМААРАА УНГАХАА САЙН ДУРААРАА БОЛИОСОЙ! . . . . . . . . . . . . . . . . ХЭРЭВ ҮНЭХЭЭР ТЭВЧЭЭРГҮЙ, СЭТГЭЛИЙН ХАТГҮЙ БОЛ УТААГҮЙ ЭЛЕКТРОН ТАМХИ, ЭСВЭЛ ХОРГҮЙ УСНЫ УУР ГАРГАДАГ ТАМХИНУУД Ч ГАРСАН БАЙНА. . . . . . . . . . . АРДЧИЛСАН ЗАСГААС ЭНЭ ТАЛААР ТОМ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭЭСЭЙ. ОДОО БОЛ 5 АЛХААД Л ХАА САЙГҮЙ ХОГ ЗУУСАН ХҮМҮҮС, ХАРАГДАХГҮЙ Ч ӨМХИЙ ҮНЭРТЭЭД ҮНЭХЭЭР ГАМШИГ!
2012-09-18
Sisi:
kkkkkkkkkk goy bichsen bnaa
2012-09-18
ulaisan bugs:
Whahaha eleg gushluu
2012-09-18
hunii umnuus ichigch:
Хаянбаяр Отгонхярваа 2 ийн өмнөөс ичих бас амаргүй байна шүү Боловсролын салбарын хүмүүсийг юу гэж боддог байна ийм зүйлийг ялгахааргүй гэж боддог юм байх даа
2012-09-18
lambaa:
bi l lav ungaagyi shyy
2012-09-18
дэмжиж байна:
Гоё болжээ.
2012-09-18
uner aimaar !:
Uuchlaarai ! oilgosongui ! bi ug ni Mongoliin bolovsroliin salbart 50 jil surj bna ! bi gantsaaraa iim donhuu torson ym shig bna !Sorri ! estoi ooriinhoo tarhiaa shaahaas oor yah ve dee !