БНСУ-ын цэнгээний газрын залуус

img

БНСУ-ын эдийн засгийн хурдацтай хөгжил нь нийгмийн уламжлалт хэв маягт нь зарим нэг гайхмаар өөрчлөлтийг оруулж байна. Чинээлэг эмэгтэйчүүд цэнгээний газарт хэдэн мянган ам.доллараар эрэгтэй “бараа бологч” авдаг талаар мэдээллийг хүргэе. Сөүлийн алдарт Ганнам дүүргийн дор байдаг “Bar 123” бол тус улсын цэцэглэн хөгжиж байгаа шинэ зах зээлийн жишээ юм. Японы гейша, солонгосын кисентэй төстэй ч нэг гол ялгаа нь үйлчлүүлэгчид нь бүгд эмэгтэй. Булчинлаг, сайхан үсний засалттай, царайлаг залуу эрчүүд нарийхан талбайд зогсч эмэгтэйчүүдийг сонголтоо хийхийг хүлээдэг. Энд бүсгүйчүүд эрэгтэй бараа бологчдоос сонголтоо хийх ба нэг шөнө хамт ууж, дуулж, юм ярьж суухын тулд хэдэн зуугаас хэдэн мянган ам.долларын өртөг гаргадаг гэнэ. Энд ирэх үйлчлүүлэгчид дунд баян, мөнгөтэй эмэгтэйчүүд бөгөөд солонгосын элитүүд ч байдаг аж. Нэгэн таван одтой зочид буудалд менежер хийдэг Мин Кён гэх эмэгтэй хэнээс ч дутахгүй царайлаг, сайхан эмэгтэй ч сард нэгээс хоёр удаа тогтмол ирдэг гэнэ. Түүнд эр хүн хань татахын тулд мөнгө төлөх шаардлага харагдахгүй байв. Гэхдээ түүнд эндхийн залуусаас олж авдаг анхаарал халамж, илүү сонголт, бас илүү эрх мэдэл байдаг нь энд ирэх шалтгаан болдог аж. “Ердийн бааранд надтай уулздаг залуус нэг шөнийн зугаа хүсдэг. Гэхдээ би тийм зүйл хүсдэггүй, тиймээс би энд ирдэг, энд би өөрөө зугаацдаг” гэсэн юм. Бас нэгэн эмэгтэй эндхийн байнгын үйлчлүүлэгч бөгөөд өдөр бүр ирж, өөрийн дуртай бараа бологч залуутай уулздаг байна. Тэрээр ажил дээр болсон асуудлынхаа талаар ярьж бухимдлаа тайлдаг гэнэ. “Найзуудтайгаа уулзаад ярих нь илүү өртөг багатай ч яг үнэндээ тэд сайн сонсдоггүй. Бүгд л маш завгүй учир өөрийнхөө сониныг хурдан ярих гэж яардаг. Хүмүүс сэтгэл зүйчтэй уулздагтай адилаар л энд би ирдэг, гэхдээ илүү стресс багатай байдаг” хэмээн ярилаа. Тэрээр нөхөртөө эрэгтэй бараа бологчийнхоо тухай ярьдаг бөгөөд тэд гурвуулаа хамтдаа уулзсанаас хойш нөхөр нь түүнтэй сайн найзууд болсон гэнэ. Залуус энд ажилладаг талаараа огт нуудаггүй бөгөөд үйлчлүүлэгчид ч нээлттэй байж болдог. Эмэгтэйчүүд эр хүний богино хугацааны анхаарал халамжийн төлөө нэг уулзалтад дор хаяж 487-650 ам.доллар төлдөг. Ийм цэнгээний газруудын үйлчилгээнд секс албан ёсоор багтдаггүй байна. Энэ нь хууль бус болох боловч үйлчлүүлэгчдийн тал хувь нь үүнийг хүсдэг гэнэ. “Bar 123” бааранд олон жил ажилласан Жеймсийн ярьж буйгаар тэд үйлчлүүлэгчтэй хэзээ ч бэлгийн харилцаанд орох үнийг ил тодоор тохирдоггүй байна. “Энд байгаа залуус бүгд мэргэжлийнх, бид юу хийж байгаагаа мэддэг. Нэг эмэгтэйтэй цагийн турш ярилцахад бид түүний ямар ажил хийдэг, цалин хэр ихийг авдаг, зан ааш нь ямар болох болон юу санал болгож чадахыг мэддэг” гэлээ. Мөн сонирхолтой нь тус баарны үйлчилгээг авдаг эмэгтэйчүүдийн олонхийг цэнгээний газар ажилладаг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Тэд мөнгөний төлөө хүсээгүй зүйлээ хийж, ихээхэн бухимдал дотроо тээж явдаг бөгөөд үүнийгээ арилгахын тулд адилхан үйлчилгээг авахаар ирдэг гэнэ. Үүнийг анх мэдэрч энэ зах зээлийг нээсэн хүн бол Ким Дон Хи гэгч юм. Тэрээр бааранд нь ирдэг олон эмэгтэйчүүд секс биш халуун дотно харилцаа хүсдэг, тиймээс ч тэрээр ийм шинэ зах зээл нээсэн бөгөөд үүнийг “Red Model Bars” гэдэг болжээ. “Эрчүүд нүдэнд харагдах таашаал авч, мэдрэхийг хүсдэг бол эмэгтэйчүүд ярьж, бас сонсохыг хүсдэг. Иймээс би ийм харилцан ярианы гэж болохоор баар нээсэн” хэмээн тэрбээр ярьжээ. Ийм баарнууд ердийн цэнгээний газраас нэг үндсэн журмаар ялгардаг нь биедээ хүрэлцэхгүй байх ёстой юм. Үйлчлүүлэгч болон бараа бологчид голоороо ширээгээр зааглагддаг бөгөөд ямар нэг биеийн контакт үүсгэж болохгүй. Энэ төрлийн бизнес хурдан хөгжиж байгаа шалтгаан нь яах аргагүй БНСУ-ын хурдацтай эдийн засгийн хөгжил болдог. Тавин жилийн дотор энэ улс дайны дараахь үгүйрлээс дэлхийн хүчирхэг эдийн засагтай орнуудын нэг болтлоо хөгжсөн юм. Энэ хурдацтай хөгжилтэй яаж хөл нийлүүлэхээ солонгосчууд сайн мэдэхгүй байсан хэмээн Ази-Номхон далайн судалгааны Сөүл дэх салбарын дарга Жаспер Ким үзжээ. Хэдэн арван жилийн өмнө байсан нийгмийн суурь хэм хэмжээг капитализм устгасаар байгаа юм. БНСУ-ын урт ажлын цаг, техникийн өндөр хөгжил нь хүмүүсийн амьд харилцааг холдуулж, олон солонгос эмэгтэйчүүд ганцаардах болжээ. “Надад олон талаараа өнөөгийн солонгосын нийгэм олон төрлийн соёлын хувьсгал болж байсан АНУ-ын 1960-аад онтой адил санагддаг” хэмээн Жаспер хэллээ. Ямартай ч энэ төрлийн бизнес амжилт олж байгаа бололтой, энэ жилд дахин гурван салбар шинээр нээх гэнэ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongo;d iim gazpiig olon bolgox xepegtei gexdee coeltoi baix xepegtei manaixan coelgvi apxi yyxaal boddog tiim bolxoop engej xogjox ni xedii xygstaa shaapdax boloo xepeb cxan coeltoi goe gazpap neegdbel bi l labtai ochin oo
2013-02-09
haana ter vee? helchih l de
2012-09-19
.......:
peegiin bichsentei sanal neg bna mongold bdag bol orj vzeh yumsan
2012-09-19
зочин:
Мишээл ээ ... Чи ийм зүйл хүсээд байгаа бол өөрөө далд ор
2012-09-19
neg ochih yumsan
2012-09-19
битгий горьд
2012-09-18
манайд байдаг ш дээ.
2012-09-18
haana ter vee? helchih l de
dorjoo:
chi shvv namuukaa 1 bodliin ssetgel zviz tiim bizde
2012-09-18
namuukaa:
chadaj l bn shde zaluusaa vnen bizzdee harin ch bolomjiin ym bishvvv
2012-09-18
dorjoo:
chi shvv namuukaa 1 bodliin ssetgel zviz tiim bizde
aaaaaaaaaa:
haha kim du han
2012-09-18
mamai huuhen huu d huguu talaar ni ashiglah geed yahii tegj ashigluulna gej yu baidiin
2012-09-18
Pee:
manaid ch heregtei bolj baigaa ed bna shdee... heden emegteichuud maani gert orj em, gadaa garch er bolj bgaashd
2012-09-18
битгий горьд