
Элэг 1,5 килограмм орчим жинтэй. Хүний биеийн хамгийн том эрхтнүүдийн нэг. Хоногт 2000 хүртэл литр цус элгээр дамжин өнгөрч, хоногт энд цусыг 300-400 удаа шүүдэг байна. Харшил үүсгэгч бодисууд, хор, хорт бодисуудыг аюулгүй болгож, бодисын солилцооны явцад үүссэн илүүдэл хорт бодисуудыг биеэс гадагшлуулж, зарим аминдэмийг (өөхөнд уусдаг А, D, усанд уусдаг В12) нөөцлөн хадгалдаг юм.
Хүний элэг өөртэй нь жингээрээ тэнцүү хэмжээний булчингийн массыг бодвол, 10 дахин их хүчилтөрөгч хэрэглэдэг. Насанд хүрсэн хүний элэг хоногт 1000 мл цөс ялгаруулдаг.
Элэг үр хөврөлийн жингийн тэн хагаст хүрдэг үе бол умайн доторхи амьдралын 8 дахь сар юм.
Хүний элэг хурц үрэвсэх хамгийн байнгын шалтгаан нь вируст гепатит (Боткины өвчин) юм.
80 грамм цэвэр спирт нь 80 килограмм жинтэй эрүүл эрийн элэгний боловсруулж чадах хамгийн их тун юм.
Элэг алкоголийг хамгийн сайн задалдаг үе бол 18-аас 20 цагийн хоороондох үе.
Элэг нь хэвийн эдийнх нь 25% хэвээр байгаа үед ч анхны хэмжээгээ нөхөн сэргээж чаддаг цөөхөн эрхтний нэг юм.
Өнөөдөр дэлхийд жил бүр элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 11 мянган удаа хийж байна. Ингэхдээ АНУ-д ийм мэс засал 6000, Өрнөд Европын орнуудад 4000 хүртэл удаа хийдэг ажээ.
Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх, эхний нэг жилийн туршид мэс заслын дараа эмчилгээ хийлгэх зардал нь 314 000 ам. доллар байдаг байна.
Өвчтөнүүдийн 58% нь элэг шилжүүлэн суулгуулснаас хойш 15 хүртэл жил амьд явах магадлалтай байдаг ажээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ