Үндэсний газар зүйн нийгэмлэгийн гишүүнээр элсэх боломжтой боллоо

img

Мэлвилле Бэлл Гросвенор анх удаа байгалийн өнгөтэй агаараас авсан зургуудийг National geographic-т нийтэлсэн, Хирам Бингхамаар удирдуулсан Нэйшнэл Жеографик Нийгэмлэгээс санхүүжүүлсэн экспедици Перугийн Нуруунд байрлах уулын оргил дээр байрладаг байсан эртний, алдагдсан хот болох Инкаг малтаж гаргаж ирсэн, Роберт Э Пеари, Маттью А. Хэнсон нар Нэйшнэл Жеографик Нийгэмлэгээс санхүүжүүлсэн экспедицэд оролцон Хойд Туйлд очсон анхны хүмүүс болсон гэж ирээд яривал Америкт төвтэй Үндэсний газар зүйн нийгэмлэг  дэлхийн түүхэнд олон зүйлээрээ анхдагч болсон байдаг. Тус нийгэмлэгээс эрхлэн гаргадаг National Geographic, National Geographic kids сэтгүүлүүд энэ сараас монгол хэлээр хэвлэгдэн гарч уншигчдын гарт очоод байна. Тус сэтгүүлийг уншихыг хүссэн хүмүүс  Үндэсний газар зүйн нийгэмлэгийн гишүүнчлэлд давхар хамрагдах боломжтой болж байна. Ямар нэг байгууллагын гишүүн хувь хүн болоод байгууллага нь өөрийн оролцоогоороо, гишүүний эрхтэйгээр нийгэмд үйлчилж, улс орны болон дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг. Монголчууд дэлхийн олон сая хүмүүсийн нэгдсэн Үндэсний газар зүйн нийгэмлэгийн гишүүнээр элсэх боломжтой болжээ. Дэлхийг хэрсэн хэвлэл мэдээллийн энэ гишүүнчлэлд хамрагдаж, шинжлэх ухааны шинэ, содон, даацтай нийтлэлүүдийг цаг алдахгүй уншъя гэвэл Улсын их дэлгүүр, Скай их дэлгүүр, Централ тауэрын номын дэлгүүрт очиж гишүүнчлэлд хамрагдаж болох юм билээ. Гишүүнчлэлд хамрагдсан хүмүүс сар бүр сэтгүүлээ хүлээж авахаас гадна гишүүнчлэлийн ямар нэг хураамж төлөхгүйгээрээ давуу талтай аж. Мөн хүүхдийн урлан бүтээх төвийн замын эсрэг талд байрлах Ирмүүн агентлагийн байран дээр ч гишүүнчлэлийг бүртгэж байгаа аж. Үндэсний газар зүйн нийгэмлэг эрхлэн гаргадаг сэтгүүлээсээ олсон ашгаа шинжлэх ухааны том судалгаа, төсөлд зарцуулдаг. National Geographic Mongol ч ийм чигээр ажиллах гэнэ. Сонирхуулж хэлэхэд,  Үндэсний газар зүйн нийгэмлэгээс  10 мянга гаруй хайгуул, судалгаа шинжилгээний төслийг ивээн тэтгэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ